КОВИД-19 | БНХАУ-д шинж тэмдэггүй халдвар тээгчдийн тоо нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах хорооноос тус улсад шинж тэмдэггүй халдвар тээгчдийн тоо нэмэгдэж байгаа тухай мэдээллээ. Энэ нь вирусний хоёр дахь давлагаа гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Одоогоор тус улсад шинж тэмдэггүй халдвар тээгчдийн тоо 1367-д хүрээд байгаа бөгөөд зөвхөн өчигдөр л гэхэд шинж тэмдэггүй 130 хүн вирусний халдвараар оношлогджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхий даяар шинж тэмдэггүй халдвар тээгчдийн тоо олон улсад нэмэгдэж магадгүй гэж анхааруулсаар байгаа билээ.

БНХАУ-д вирус дэгдэж эхэлснээс хойш одоогийн байдлаар 81.5 мянган хүн оношлогдож, 3.3 мянган эндээд байна.

Харин өвчлөөд эдгэрсэн хүний тоо 76.2 мянгад хүрчээ.

Цаашид шинж тэмдэггүй вирус тээгчдийг тогтоох, шуурхай шинжилгээ хийх зэрэг арга хэмжээг Хятад даяар авахаар болжээ.

Эх сурвалж: Reuters

Top