КОВИД-19: Сахилга батгүй байгаа тул Украин гадаадаас иргэдээ авахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01

Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков коронавирусний халдварын үед гадаадад байгаа украинчуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажиллагаа ямар ч үр дүнгүй байгаа тул зогсооно гэж Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Учир нь гадаадаас татсан украин жуулчид тун сахилга батгүй, танхай, карантинд орохыг эсэргүүцдэг, нисэх буудал дээр ирээд зугтаж байгаа юм.

Арсен Аваков “Дотоод хэргийн яамнаас дахиж нэг ч тусгай үүргийн онгоц нисгэхгүй. Иргэний нисэх хөдөлгөөн хаагдсан. Эмч нарын хяналт дор 100 хувь тусгаарлагдах баталгаатай бол тусгай зөвшөөрөл олгож болно. Та нар төсөөл дөө. Бали, Катараас нислэгээр иргэдээ авчирлаа. Бөөн хэрүүл шуугиан, хүний эрх ярьсан баахан хүмүүс. Тусгаарлалт хийж байгаа зарим албаны хүмүүсийн хариуцлагагүй байдал. Тусгаарлах автобуснаас явдал дунд нь буун зугтах хүмүүс. Цагдаа, эмч нарыг харааж загнаад л. Ингээд бид хэдэн мянган жуулчныг эх оронд нь татан авчирч, сая сая иргэдээ эрсдэлд оруулах хэрэггүй юм байна гэж шийдлээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 13-нд гадаадад байгаа бүх жуулчдыг Украинд эргэн ирэхийг уриалсан, хэн ч тоогоогүй. Киев халдвартай хүмүүсийн 75 хувь нь гадаадад аялаад ирсэн хүмүүс, үлдсэн 25 хувь нь тэднээс халдвар авсан хүмүүс байна. Одоо Киевт тусгаарлагдаад байгаа бүх хүнд коронавирусний шинжилгээ хийнэ. Сөрөг гарсан хүнийг гэрт нь тусгаарлаж, цагдаа, эмч нар хянах болно. Автобуснаас зугтаасан, тусгаарлалтад ороогүй бүх хүнийг 17 мянган гривенээр торгоно. Хэрэв тэр нислэгээс коронавирус илэрсэн бол зугтсан хүмүүст 3 жилийн хорих ял оноож ч болно. Энэ бол тоглоом биш. 17 хүн амиа алдаад байна” гэж мэдэгджээ.

 

Одоогийн байдлаар Украинд халдварын 645 тохиолдол гарч, 17 хүн нас бараад байгаа. Тус улсын Засгийн газар гуравдугаар сарын 28-наас хилээ бүрэн хаасан.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(58.173.29.149) 2020 оны 04 сарын 02

HAR AMIA HICHEEGSED.

0  |  0
Ро(202.126.89.232) 2020 оны 04 сарын 02

Монголчууд шиг малууд бас байдаг л юм бн.

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 04 сарын 02

зөвшдээ манайх ч гэсэн ингэх хэрэгтэй хүчээр тусгаарлагдсан хүмүүс янз бүрийн ааш авир гаргана тийм учраас тахалтай орнуудаас монголяуудыг авчрах шаардлагаггүй

0  |  0
. (212.253.23.232) 2020 оны 04 сарын 02

İim teneg uls bsn gej vv

1  |  0
333(66.181.161.108) 2020 оны 04 сарын 01

Мал бишээ хүндлэг ухаалаг ард түмэн юм .

0  |  0
Хрү(66.181.161.99) 2020 оны 04 сарын 02

Арчаагүй ард түмэн

1  |  0
zochin(66.181.178.109) 2020 оны 04 сарын 01

manaykhny khajuud bol MAL ard tumen yum bayna

0  |  0
Top