КОВИД-19: Москвад коронавирусний халдвартай хүүхэд төржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 02

ОХУ-ын нийслэл Москва хотын 15 дугаар эмнэлэг коронавирусний халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж байгаа. Тус эмнэлэгт эмчлүүлж байсан эмэгтэйгээс төрсөн хүүхэд коронавирусний халдвартай гарсан талаар “Известия” сонин мэдээллээ.
 


Эх сурвалжийн мэдээлснээр эмэгтэй кесарево хагалгаагаар төрсөн бөгөөд эх, хүү хоёр хамтдаа эмчлүүлж байна.

Одоогийн байдлаар ОХУ-д 2777 халдварын тохиолдол бүртгэгдэж, 24 хүн амь насаа алдаж, 190 хүн эдгэрчээ.

Top