ЭМЯ-наас коронавирус өвчний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.03/ ээлжит мэдээллээ өгч байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ““Ковид – 19” халдвар дэлхийн 207 оронд тархаад байна.
Нийт халдварын тоо нэг сая 15 мянга хүрээд байна. Нийт 53 мянга гаруй хүн нас барсан байна. АНУ, Англи, Герман, Швейцар улсуудад хурдацтай тархаж байна. Японд сүүлийн гурван хоногт халдвар хүчтэй тархаж байна. Ялангуяа Токио хотод халдварын тоо нэмэгдсэн.
Монгол Улсын хувьд 14 хүн халдвар авсан. Сэжигтэй тохиолдлын тоо нэмэгдээгүй. Ажиглалтад 2314 хүн бий. Нийт 324 эмнэлгийн ажилтан тусгаарлах ажлыг гүйцэтгэж байна.
БНСУ-аас өчигдөр 261 иргэнийг хүлээн авч, тусгаарлалтад авсан. ХӨСҮТ-д 37 иргэнийг тусгаарласан. Бусад иргэнийг Цэргийн төв эмнэлэг, Асралт мед, Корпорэйт зочид буудлуудад хуваарилсан. ЭМЯ урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Аймаг, дүүргийн эмнэлгийн бэлэн байдлыг хангаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. Аймгуудад хурдавчилсан оношлуурыг олголоо. Хэрхэн хэрэглэх талаар сургалт явуулж, аймгийн эмч нар хэрэглэх ур чадвартай болсон.
Халдвар авсан иргэдийг эмчилж буй Ц.Чинбаяр эмч, лабораторийн шинжилгээ хийж буй Б.Дармаа эмч нартай 21 аймгийн эмнэлгийн эмч нар цахимаар холбогдож, харилцан мэдээлэл солилцлоо. Халдвар авсан 12 иргэнд хамар битүүрэх, бие, булчин өвдөх, бие арзайх зэрэг шинж тэмдэг нэлээн түгээмэл байна. Мөн халуурах шинж тэмдэг 4-5 өвчтөнд гарсан.
Дэлхийн зарим орнуудад өвчтөн нь амны мэдрэхүй алдагдаж, амт мэдэхгүй болох, юмны үнэр ялгахгүй байх шинж тэмдэг илэрч байна гэж мэдэгдэж байгаа. Манай өвчтөнүүдийн хувьд ийм шинж тэмдэг илрээгүй. Ийм учраас клиникийн шинж тэмдэг бүдэг явагдаж, халдвар авснаасаа хойш 6-7 хоногт уушгиндаа хатгаадаг болдог байна. Иймд иргэд онцгой анхаарч, сонор сэрэмжтэй байхыг зөвлөе” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ БУЛХАЙ ИЛ БОЛЖЭЭ. САЙД БААТАРБИЛЭГ ЕРӨНХИЙ САЙД АСАН Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАХИАЛГААР СОНГУУЛИЙНХ НЬ ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР АЮУШ ГЭГЧИЙГ ”ТЭРГҮҮНИЙ БАГШ” ГЭЖ ЗОХИОМЛООР ТҮРҮҮЛҮҮЛЖ 100 САЯ ТӨГРӨГ ӨГСӨН НЬ ИЛ БОЛЛОО. ЦААД ЭЗЭН НЬ МИ ОВОГТ БУЗРУУД ЮМ АА. ТЭР ”ТЭРГҮҮНИЙ БАГШ” ГУАЙ ТУСГААРЛАЛТААС ОРГОЖ СЭЛЭНГЭДЭЭ ОЧИН ХАРЗНЫ УСАНД ШУМБАЖ ТАНСАГЛАЖ БАЙГААД ХАТГАА АВЧ ХАЛУУРСАН БОЛОЛТОЙ ЮМ. КОРОНАДСАН БОЛ ТОМ ШИЙТГЭЛ ОНООХ ХЭРЭГТЭЙ. ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРСАН Ч ТОРГУУЛЬ ШИЙТГЭЛ ОНООХ ХЭРЭГТЭЙ АВИЛГАЧ ХУЙВАЛДАГЧ АВГАЙГ.
Ashgui dee hun nemegdeegui ni saihan, sain medee bailaa