Японоос ирсэн хоёр сэжигтэй тохиолдлоос КОРОНАВИРУС илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 05

ЭМЯ-наас коронавирус өвчний халдвар, нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.05/ мэдээллээ хийж байна. 


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал  Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр  сарын 3-нд Токио - Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 62 хүнээс шинжилгээ авсан. Коронавирус илрээгүй.

Мөн дөрөвдүгээр сарын 3-нд ХӨСҮТ-д тусгаарлаад байсан сэжигтэй хоёр тохиолдлоос коронавирус илрээгүй.

Амар  зочид буудалд тусгаарласан 169 иргэн, Цээргийн төв эмнэлэгт тусгаарласан 174, Зүч зочид буудалд тусгаарласан дөрвөн хүнээс коронавирус илрээгүй. 

Мөн тандалтын хүрээнд 26 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. 

Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнээс шинжилгээ хийсэн. Бүгдэнд нь коронавирус илрээгүй байна" гэв. 

 

ШУУД ҮЗЭХ:

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (212.253.23.232) 2020 оны 04 сарын 05

Davtan davtan shinjilgee hiine biz dee

0  |  0
Гаднаасавчрахааболь(192.82.71.204) 2020 оны 04 сарын 05

Эмч сувилагч гээд маш олон хүнийг 1р зэргийн эрсдэлд зорчигчид онгоцны баг хил гаалийн хяналтын гээд маш олон хүмүүсийг 2р зэргийн эрсдэлд оруулж цаашлаад 3 сая иргэдийг бүхэлд нь халдварт өртөх аюулыг бий болгон ингэж гаднаас иргэдээ зөөх буруу . Дээрээс нь зардлууд асар их. Гадаадад байгаа зайлшгүй тусламж хэрэгтэй иргэддээ тэр байгаа байгаа назари тусламж дэмжлэг үзүүлэх нь хавьгүй дээр юм. Сайд та үүнийг засагтаа сайтар сэнхрүүлээч. Эмч нар ядарч цуцаж байна \n

0  |  0
навч(203.91.115.55) 2020 оны 04 сарын 05

НЯМХҮҮ ЭМЧ МУНДАГ БАЙНА. УЛАМ САЙН АЖИЛЛААРАЙ АМЖИЛТ

0  |  0
зочин(202.9.46.91) 2020 оны 04 сарын 05

нямхүү эмчдээ амжилт хүсэе

1  |  0
zochin(64.119.22.52) 2020 оны 04 сарын 05

zarim ued ilerdeggui gesen davtan xiix xeregtei

0  |  0
q(64.119.27.233) 2020 оны 04 сарын 05

davtan shinjilgee hiisen yumuu

0  |  0
Top