ЭМЯ-наас коронавирус өвчний халдвар, нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.05/ мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь эдгэсэн. Арванхоёр иргэний эмчилгээ үргэлжилж байна. Ажиглалтад 2334 хүн байгаа. Ажиглалтад жирэмсэн 72 эх, 0-1 насны 22 хүүхэд, 1-5 настай 46 хүүхэд байна. Биеийн байдал нь сайн байгаа. Мөн архаг хууч өвчтэй 35 иргэн байна.
ДЭМБ-аас гурван зүйл дээр анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна. Сэжигтэй тохиолдлыг шуурхай илрүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдыг цалин хангамжийг нэмэгдүүлэх, тулгарч буй санхүүгийн бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллах, дэмжлэг шаардлагатай гэсэн гурван зүйлийг онцолсон” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Irged dor burtee hamgaalj jaahan tugshuurtei baina .Ene yed busad oron shig torgyylig undurjuulj haryitslagaa saijruulahiig tolgoud ne suutal oulguulmaar baina