ЭМЯ-наас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх арга хэмжээний хүрээнд хийж буй ажлынхаа талаар өнөөдрийн /2020.04.07/ мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-өөс тандалт, судалгаа хийж буй талаар мэдээлэл өгөв.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр Гуравдугаар эмнэлгээс тандалтын зорилгоор нэг хүний сорьц ирсэн. Өндөр халуунтай иргэн байсан. Хоёр ч сорьцод шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан.
Бид эмнэл томуугийн харуулдан тандалтын тогтолцоогоороо томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын тохиолдлын тохирсон өвчтөнүүдээс тандалт хийж байгаа. Халуурсан, ханиад томуутай хүн байж болно. Өдөр бүр 25-40 орчим хүний сорьцод давхар харуулдан тандалтын судалгаа хийж байна” гэлээ.
Коронавирус өвчнөөр халдварласан хоёр иргэн эдгэрсэн мэдээллийн талаар тэрбээр “Манай улсад нийт 15 тохиолдол бүртгэгдсэн. Энэ тухай иргэдэд цаг бүр мэдээлж ирсэн. Дөрвөн хүн эдгэрээд эмнэлгээс гарсан. Эхний хоёр эдгэрсэн иргэд нь Сөүл - Улаанбаатарын онгоцоор ирсэн тохиолдол. Дараагийнх нь Берлин – Москва – Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн, тодорхой хэмжээний шинж тэмдэгтэй иргэд байсан. Тэднийг манай эмч нар амжилттай эмчилж, эмнэлгээс гаргалаа. Эдгэрсэн хоёр иргэнийг 14 хоног тусгаарлаж, шинжилгээ сөрөг гарсан нөхцөлд тусгаарлалтаас гэрт нь гаргана” гэв.