БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг өнөөдөр /2020.04.08/ Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрлөө. Тус агаарын хөлөг 261 зорчигчтой ниссэн ба нярай хүүхэд гурав, Хилийн мэргэжлийн хяналтын албаны хоёр ажилтан, ХӨСҮТ-ийн хоёр эмч мэргэжилтэн багтжээ. Мөн 12.4 тн ачаа тээвэрлэн ниссэн байна.
БНСУ-аас ирэх зорчигчдыг "Автобус 5" ХХК, "Тээвэр ачлал" ХК зэрэг компаниудын нийт найман автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангажээ. Иргэдийг 21 хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлана.
Сөүл - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоц өнөөдөр "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд 17:00 цагийн орчимд газардах юм.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаагийн тусгай нислэгээр 1000 гаруй иргэнээ эх орондоо авчраад байна.
ТУСГАЙ НИСЛЭГҮҮД
Сэтгэгдэл ( 1 )
Odoo ene gadaagaas awafßádd