Монгол Улсад коронавирусээр халдварласан 16 дахь тохиолдол өнөөдөр /2020.04.08/ бүртгэгдсэн.
Халдвар авсан иргэн өнгөрсөн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө ОХУ-аас ирсэн ба ирсэн дариудаа Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан бөгөөд давтан шинжилгээгээр түүнээс халдвар илэрсэн юм.
Халдвар авсан иргэнийг Сэлэнгэ аймгийн төвд тусгаарласан бөгөөд өнөөдөр өглөө түүнийг Улаанбаатар хотод авчрахаар ХӨСҮТ-өөс ажлын хэсэг гарсан байна. Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт очжээ.
Халдвар авсан иргэн нь ОХУ-д сурдаг, 20 настай оюутан аж. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д өнөөдөр авчирч, эмчилгээнд хамруулах юм.
“Тухайн иргэн Сэлэнгэ аймаг дахь Тусгаарлах байранд буюу өрөөндөө ганцаараа байсан. Анхны шинжилгээг гуравдугаар сарын 28-нд хийхэд вирус илрээгүй. Харин дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр вирус илэрлээ” гэх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )