Д.Цогтбаатар: Сөүлээс ирэх шалтгаантай хүний тоо олон байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. хэвлэлийн хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Бадрал, МИАТ-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар оролцож байна. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Сүүлийн үед УОК, МИАТ компанитай хамтраад 10 орчим тусгай нислэг хийсэн. Берлин, Москва, Токио, Сөүл, Станбулаас иргэдээ тусгай нислэгээр авчирлаа.

Зарим хүмүүст эргэлзээ төрүүлж байх шиг байна. Онгоцонд багтахгүй байгаагаас иргэд шүүмжлэл өрнүүлж байгаа. УОК-оос гаргасан таван үзүүлэлтийн дагуу иргэдээ тусгай нислэгээр авчирч байна. Эрүүл мэндийн шалтгаантай, өвчтэй, жирэмсэн хүмүүсийг авчирна.   

Сөүлд ийм шалтгаантай маш олон иргэн байдаг. Манай улсаас БНСУ-д эмчлүүлэхээр иргэд олноороо очдог. Гэтэл бусад орнуудаас ирэх иргэд харьцангуй гайгүй байгаа.

Сөүлийн нислэгийг цахимаар бүртгэсэн. Иргэд Сөүлийн нисэх буудал дээр олноороо ирж бүртгүүлэх нь эрсдэлтэй байгаа. Сөүл - Улаанбаатарын эхний нислэгээс хоёр иргэн халдвартай нь тогтоогдсон шүү дээ. Тиймээс эрсдэл үүсгэхгүй гэдэг үүднээс цахимаар бүртгэсэн. Сөүл – Улаанбаатарын эхний нислэгийн бүртгэл /2020.04.04-ний нислэг/ дээр 500 хүн бүтгүүлсэн. Онгоц 250 хүний суудалтай учраас суудлын тоогоороо хүнээ авчирсан. Дараагийн нислэгээр өмнө бүртгүүлсэн 250 хүнээ авчирсан. Гэтэл дээрх бүртгүүлсэн 500 хүнд багтаагүй хүмүүс гомдол гаргасан.

Харин Берлин, Москва, Станбул гээд бусад орнуудаас ирэх иргэд цөөн байгаа. Тусгай нислэгээр 1800 гаруй иргэнээ авсан байна. Хөл хорио тогтоосноос хойш агаараар, төмөр замаар, автомашинаас гадаадаас 6000 гаруй иргэнээ авсан” гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 10

tanai saiitig unshihgui ee eroosoo novsh um be setgegdel nichij bolohgui

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 10

ene saituud yasan yadargaatai um beee??? setgegdlyydee zygeer neeldee ta nar hynii helj yarih erhiig haagaad, ard tymnees chin bas ynelmeer zovlomj ch gardag um shyydee ..!!!!!!!!!!!!!!!!!!!!

haldvar avsan 7 hynee emchilsenii daraa avchirna bizdee, haldvartai hyn zygeer l yavj baina gej baihgui bailguidee

0  |  0
Top