НӨАТ-ын урамшууллыг 7 хувь болгохыг гишүүдийн олонх дэмжсэнгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.


Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь НӨАТ-ын буцаан олголтыг долоон хувь болгох хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Хуралдаанаар эхлээд Н.Оюундарь гишүүний санаачилсан НӨАТ-ын урамшууллыг долоон хувь болгох хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Үүний дараа Б.Пүрэвдорж гишүүний өргөн барьсан НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэж болох эсэх, татварын орлого буурах эсэх асуудлаар тодруулж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан НӨАТ-ын буцаан олголтыг есөн хувь болгох саналтай байгаагаа илэрхийлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "НӨАТ-ыг таван хувь болгосноор 20 мянган аж ахуйн нэгж татвар төлдөг болно" гэлээ.

Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Сонгууль болох гэж байна. Ойлгож байна. Харин улсын татварын сууриудыг устгах хэрэггүй.  Ардчилсан намаас ч эдийн засгийн сууриа унагаах ажил битгий хийгээрэй гэдгийг хүсэж байна” гэсэн юм. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ard tumen(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

oorsdiinxon idex mongo alga bolchix geed bachimdaj baina novshnuud

1  |  0
mygmarsvrsen(66.181.161.78) 2025 оны 03 сарын 13

iim muuhai hvmvvs tord shurgalsan baihan bainsh dee...!!! araich dee...

1  |  0
Ккккк(66.181.185.23) 2025 оны 03 сарын 13

Хэн хэн ард түмний эсрэг санал өгсөныг ил болгоод тэднийг дахин сонгохгүй байх хэрэгтэй

1  |  0
Зочин(103.57.94.97) 2025 оны 03 сарын 13

Тансаглах эх үүсвэрийн 1 нь хорогдчих гээд.

1  |  0
зочин(66.181.161.39) 2025 оны 03 сарын 13

татвар, нийгмийн даатгал, НӨАТ-ийн дарамтаас болж аж ахуйн нэгжүүд дампуурахаас өөр аргагүй болж байгааг энэ төрд байгаа нөхдүүд хэзээч ойлгохгүй нь ээ . өөрсдөө татвар төлж үзээгүй юм чинь яаж ч ойлгох вэ дээ.

1  |  0
zochin(66.181.161.30) 2025 оны 03 сарын 13

mal yumaa

1  |  0
zochin гэсэн малд(59.153.113.143) 2025 оны 03 сарын 13

Пүрэвдоржийн санаачлага зөв байсан. Чам шиг малууд комментбичих ч хэрэггүй шүү

1  |  0
Зочин(202.179.31.33) 2025 оны 03 сарын 13

Хүрэлбаатар дандаа ард түмний эсрэг байдаг юм.

1  |  0
Зочин(202.179.31.33) 2025 оны 03 сарын 13

Пүрэвдорж гишүүн маш зөв асуудал оруулсан.

1  |  0
zochin(192.82.75.209) 2025 оны 03 сарын 13

AN-yn durakuud uls oron ontsgoy nukhtsuld baygaag ashiglaj khudlaa buu poportsgoo

2  |  3
Close menu