Баяннуур хотоос Өмнөговьчуудад 42000 ширхэг маск хандивлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Дэлхийг түгшээж буй “Ковид-19” цар тахлыг эрсдэл багатай даван туулахад бид бүгдийн хамтын ажиллагаа, хариуцлага маш чухал. БНХАУ-д коронавирус өвчний тархалт нэмэгдэж байх үед Монгол Улсын Засгийн газар, хил залгаа Өмнөговьчууд өөрсдийн боломж нөөцөө дайчлан хандив дэмжлэг үзүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2020.04.15/ БНХАУ-ын Баяннуур хотоос хил залгаа Өмнөговьчуудад 42000 ширхэг нэг удаагийн амны хаалтыг хандивлалаа.

Түүнээс 12000 ширхгийг Гашуун сухайт хилийн боомтод хүлээлгэн өгчээ. Энэхүү маскийг хилийн боомт болон нэн тэргүүнд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад хуваарилж өгөх ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top