Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжи энэ сарын 14-нд 36 нас хүрлээ. Харүмафүжи твиттер хуудсаараа дамжуулан, төрсөн өдрөөрөө коронавирусний аюулаас сэргийлэхийг монгол, япон хэлээр уриалсан байна.
“36 нас хүрлээ. Бүгдээрээ коронагаас хамгаалж ГАРАА сайн угааж, маск сайн зүүгээрэй. ЭРҮҮЛ л байвал юуг ч хийж чадна. Гол нь л эрүүл байх” гэжээ.
Харүмафүжи 2012 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд 70 дахь ёкозүна болж, 2017 оны арваннэгдүгээр сард зодог тайлсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Saihan gegeeleg zuv energitei avarga shvv. Ajil amidrald ni az jargal saihan buhniig husye. Mongoliinhoo huuhduudiin eruul mend Erdem bolovsrold mash Ih hurungu oruulalt hiisend bayarlaj yavdag shvv. Ulam ihiig hiigeerei amjilt