Дэлхийн эрүүл мэндийн байгууллага АНУ болон бусад улс орноос КОВИД-19 сэдэвтэй холбоотой ямар ч асуудлыг нуугаагүй төдийгүй АНУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд цар тахал дэгдсэн анхны өдрөөс эхлэн ДЭМБ-тэй хамтарч ажилласаар ирсэн гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдлээ.
ДЭМБ, АНУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв цар тахал эхлэхээс ч өмнө хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Цар тахал эхэлснээс хойш тус төвийн шинжээчид биднийг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд нөгөө талаар энэ нь тус төвөөс юу ч нуугаагүй гэсэн үг юм. ДЭМБ нээлттэй байгууллага, бид юу ч нуудаггүй. Бид бүх улс орныг мэдээллээр шуурхай хангаж, бэлэн байхад нь тус дэм болдог гэж тэрбээр онцолжээ.
Түүний хэлснээр, ДЭМБ-д нууц гэж байдаггүй учир нь эрүүл мэндийн сэдэвтэй холбоотой бүхий л асуудал хүний амь настай холбоотой. ДЭМБ, тоо баримт, хэдэн хүн халдварласан, хэдэн хүн нас барсан тухай мэдээллийн цаана тоо бус, хувь хүнийг хардаг. Тиймээс бидэнд нууц байдаггүй. Тиймээс мэдээлэл авсан даруйдаа улс орнуудтай хуваалцдаг гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ДЭМБ коронавирусний талаарх мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй, дэлхийн нийтэд үнэнийг хэлээгүй гэж буруутган ДЭМБ-д олгодог санхүүжилтээ зогсоох болсон тухай мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
тэнэгт буурай Монгол мэдчээд байхад шар толгойт удирдаж чадаагүйгээ улаан цайн ккк тэгээд бусад хамтрагчаасаа маск дээрэмдээд элгийн гарууд шүү .Тэгээд бас муулаад бгаа улсынхаа маскуудыг хусаад бгаа ардчилал эрх чөлөөт дээрэмчид одоо ч сүйрлийн замдаа шууджээ ккк Шар төмсгөн толгойт дахин сонгогдоосой ккк\n
2 uulaa buruutai china ene virusiig hiisen