Чикаго хотод морин тэрэгний үйлчилгээг хориглоно

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

АНУ-ын Чикаго хотын зөвлөл 2021 оноос эхлэн морин тэрэгний үйлчилгээг хориглох шийдвэр гаргажээ гэж “Lonely Planet“ мэдээлжээ.

Морин тэрэгний үйлчилгээ эрхлэгчдэд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ лиценз олгохгүй бөгөөд өдгөө хүчин төгөлдөр зөвшөөрлийг сунгахгүй юм байна. Чикаго хотод морин тэрэгний үйлчилгээ эрхлэгчдийн тоо жилээс жилд буурчээ. Өдгөө нийт арван лиценз олгоод байгаа бөгөөд жилийн төлбөр нь 500 ам.доллар байдаг аж.

Амьтны эрхийг хамгаалагчид энэ төрлийн үйлчилгээ нь адуунд хэрцгий хандаж буй нь илэрхийлэл гэж үздэг байна. Адууг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хүнд сүйх чирүүлэх, байнга хатуу гадаргуугаар явуулах зэргээр эрхийг нь зөрчиж байна гэж тэд үздэг.

Чикаго хотоос гадна Монреал, Солт Лэйк Сити, Ки Уэст /Флорида муж/, Камден /Нью Жерси муж/, Билокси /Миссисипи муж/ зэрэг хотуудад морин тэрэг ашиглахыг хоригложээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top