АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй сураггүй алга болоод 12 хоног болоод байсныг өчигдөр /2019.04.10/ олжээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн, 31 настай, Нямсүрэнгийн Амарзаяа гэх эмэгтэй өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны бямба гарагт Чикаго хотын хойд хэсгээс алга болсон байна. Эмэгтэй алга болох үедээ шаргал өнгийн жакет, саарал өмд, кет өмссөн байсан ба 2018 онд үйлдвэрлэсэн, хар өнгийн ”Nissan sentra” маркын автомашинтай явжээ. Н.Амарзаяа хамгийн сүүлд Чикаго хотын Хойд Волкоттены өргөн чөлөөнд "Аризона" банкны дансаар гүйлгээ хийсэн гэж ойр дотныхон нь мэдээлж байсан юм.
Улмаар Н.Амарзаяаг Чикаго хотын цагдаагийн газраас эрэн сурвалжилсны дүнд, хотын ойролцоох эмнэлгээс олсон байна. Түүний ойр дотныхны хэлж байгаагаар, эмэгтэй арав гаруй хоног уг эмнэлэгт байсан гэх ба тодорхой шалтгааны улмаас ийнхүү гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй аж. Харин ямар шалтгаанаар эмнэлэгт байсан талаар албаныхнаас тодруулахад “Хувь хүний нууцтай холбоотой тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Өвчний тухай мэдээллийг нууцлахыг ар гэрийнхэн нь хүссэн” хэмээлээ.
Сэтгэгдэл ( 5 )
ИЙМ ҮХЭР МОНГОЛЧУУДААС БОЛЖ ГАДААДАД МОНГОЛ УЛСЫН НЭР ТӨР ХУГАРЧ БАЙГАА ЮМ ДАА.ЭНЭ АВГАЙ АЮГҮЙ БОЛ ХӨДӨӨНИЙ МАЛ БАЙГАА ДАА.ДООДОХООСОО ДОР МАЛНУУДЫГ ГАДАГШАА ЯВАХАД НЬ СЭТГЭЦИЙ НЬ САЙН ШАЛГАЖ БАЙХГҮЙ БОЛ ДУУСНА ШҮҮ.
Америкт хүний сор нь очдог өбайх гэж боддог байлаа, тэнэгийн туйл ч байдаг л юм бна
Аборт
DOX toi bj medne shu
Shoudaad irsen gsn biddee