Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн Лос Анжелес Лейкэрс багийн супер од Леброн Жеймс тус лигийн тоглогчид энэ улирлаа дуусгах хүсэл эрмэлзэлтэй байгаа тухайгаа өөрийн твиттер хуудаснаа оруулжээ.
Учир нь өнгөрсөн хоногуудад тоглогчдын агентууд энэ улирлыг дуусгах хүсэлтэй байгаа гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байгаа учир тэрбээр үгүйсгэж ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн байна.
“Багийн удирдлага, тоглогчдын агентууд ийм хүсэлт гаргасан гэнэ ээ. Энэ ердөө ч үнэн биш. Энэ лигийн хэн ч гэсэн над шиг зүйлийг хэлнэ. Удахгүй бүх зүйл хэвийн болж улирал дуусна гэдэгт итгэж байгаа. Манай багийнхан болоод би ч улирал эхэлнэ гэж бодож байгаа. Хэн ч улирлаа цуцлахад санал нэгдэхгүй байх” гэж Леброн Жеймс ярьжээ.
Леброн Жеймс болон түүний багийнхан Өрнөд бүсийг 49 ялж, 14 ялагдсан амжилтаар тэргүүлж байгаа юм. Экспертүүд Лос Анжелес Лейкэрс багийг энэ улиралд түрүүлэх магадлалтай багийн тоонд оруулж тооцож байгаа билээ.
Эх сурвалж: ESPN
Сэтгэгдэл ( 0 )