ДЭМБ-ын шинжээчдэд Уханийн лабораторид орох зөвшөөрөл хэрэгтэй байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 02

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын эрх баригчдад хандан шинэ төрлийн коронавирусний эх үүсвэрийг шалгуулахаар шинжээчдийг нь урихыг уриалжээ.

ДЭМБ коронавирус амьтнаас гарал үүсэлтэйг шалгахад гаднын түншүүд болон Хятадын эрх баригчидтай хамтран ажиллахыг хүсэж байна гэж албан ёсны төлөөлөгч Тарик Язаревич мэдэгджээ.

Пүрэв гарагт ДЭМБ-ын төлөөлөгч Гауден Галеа Их Британийн “Sky News” сувагт ярилцлага өгөхдөө ДЭМБ-ын шинжээчид Хятад улсад коронавирусний халдварын гарал үүслийг судлахад оролцох урилга ирүүлэх хүсэлт тавьсан ч хариу аваагүй гэж мэдээлсэн. ДЭМБ-д байгаа бүхий л мэдээллээс үзвэл коронавирусийг хүн бүтээгээгүй, харин амьтнаас гаралтай гэдэгт тус байгууллага итгэлтэй байгаа ч халдварын эх үүсвэрийг бүрэн судлахын тулд ДЭМБ-ын шинжээчдэд Ухань дахь лабораторид нэвтрэх зөвшөөрөл шаардлагатай байна гэж тэрбээр онцолсон байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.25.203) 2020 оны 05 сарын 04

Наадуулдаа зөвшөөрлий нь өгчихөө хужаа нараа.

0  |  0
сан(66.244.109.90) 2020 оны 05 сарын 02

АНУ-д Техасын Галвестоны даб-д гараган авсаг гэж манй сонинд бичсэн.

0  |  0
Top