Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулсан агаарын сүрт жагсаал Москва хотын тэнгэрт болж өнгөрлөө. Улаан талбай дээгүүр нийт 75 онгоц, нисдэг тэрэг цуваагаар нисэж өнгөрчээ. Цэргийн тээврийн “Ми-26”, дөрвөн “Ми-8АМТШ”, таван “Ми-35М”, таван “Ка-52” жагсаалын цуваагаар өнгөрсний дараа пуужин тээвэрлэгч “Ту-160” тэргүүлсэн тагнуулын онгоц “А-50У”, “Ил-76МД”, холын зайн бөмбөгдөгч “Ту-95МС”, дөрвөн стратегийн “Ту-22МЗ” онгоцны цуваа явжээ.
Ялалтын жагсаалыг “МиГ-29СМТ” дөрвөл, бөмбөгдөгч “Су-24М”, дөрвөн сөнөөгч “МиГ-31К”, хэт авиан пуужингийн “Кинжал” цогцолбор, тав дахь үеийн сөнөөгч “Су-57” үргэлжлүүлэв.
Уламжлалт ёсоор “Русские витязи”, “Стрижи” оролцож, “ Су-25” онгоц Москва хотын тэнгэрийг улаан, цэнхэр, цагаан өнгийн тусгай утааны тусламжтай ОХУ-ын төрийн далбааны өнгөөр будаж, жагсаалыг өндөрлүүлжээ.
Ялалтын баярын ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр “Бидний хувьд энэ бол хамгийн чухал, хамгийн үнэ цэнтэй баяр. Бид Ялалтын баярыг үргэлж ёслол төгөлдөр, бүх ард түмнээрээ тэмдэглэж ирсэн. Ялалтын өдрийн сэтгэл, ёс зүйн ач холбогдол хэзээд аугаа их, үүнд хандах бидний хандлага үргэлж ариун байх болно. Энэ бол бидний ой дурсамж, бахархал, манай улсын түүх, гэр бүл бүрийн түүх, эцэг эх, эмээ, өвөөгөөс өвлөн авсан бидний сэтгэлийн нэгэн хэсэг. Өнөөдөр бид тэдний аугаа их хувь заяаг мэдэрч, биднийг орхин одсон бүх хүнийг санан дурсаж, ахмад дайчиддаа урт удаан насалж, ялалт байгуулсан агуу их үеийн өмнө бөхийж байна. Тэд юугаар ч хэмжигдэхгүй, төлж баршгүй тийм их зүйлийг эх орныхоо төлөө хийсэн. Тэд эх орноо, хойч ирээдүйнхээ хувь заяаг аварч, Европын чөлөөлж, дэлхийг хамгаалж, хот, тосгодыг сэргээн босгож, үлэмж хэмжээний бүтээн байгуулалтыг бий болгосон. Зөвлөлтийн ард түмэн, дайны талбарт мөр зэрэгцэн зогссон янз бүрийн үндэстэн, ястны хүмүүст агуу их гавьяа байгуулсанд нь мөнхөд талархаж байна. Тэдний эр зориг, нэгдмэл байдал, нэр төр, ган шиг сэтгэлийн тэнхээний өмнө цаг хугацаа хүчин мөхөсдөнө.
Олон сая хүн мөрөөдөж, итгэж байсан Ялалт ирэхийг үзэж чадаагүй. Тэд үүний төлөө эцсийн амьсгалаа дуустал тэмцсэн. Тэд бидний төлөө, тэдний хамгаалж үлдээсэн ертөнцөд төрөх хүн бүрийн төлөө амиа өгсөн.
Аугаа их Эх орны дайн төгсөөд 75 жил өнгөрчээ. Бид уламжлал ёсоор ёслол төгөлдөр ойн баяраа заавал тэмдэглэнэ, энэ Ялалтыг авчирсан хүн бүрийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу нэр төртэй тэмдэглэнэ” гэжээ.
Сэтгэгдэл ( 12 )
Surt jagsaalaas asuuhad : chamd 1 shirheg togloomon ongots baigaa u Ydahdaa Jinhene ongotsnii zurag ch baihgui kkk MAL DURAK Augaa ih ylalt mandtugai
55 saya hynii amiig avch odson aluurchin Hitler ynend gyitsegdej, yhej daldar San.\nAguu ih orosiin ard tymend bayar hyrgej az jargal eryyl enhiig hysen erooe
55 saya hynii amiig avch odson aluurchin Hitler ynend gyitsegdej, yhej daldar San.\nAguu ih orosiin ard tymend bayar hyrgej az jargal eryyl enhiig hysen erooe
Ялалтын баярын баярын мэнд ! Энэ ялалт хун торолхтонд аз жаргал авчирсан, уунд Монгол улс асар их нэмэр оруулсан гавьяатай, естой юугаар ч хэмжигдэшгуй тусыг монголчууд орост узуулсэн туухтэй билээ гэж. Аугаа Орос аугаа Монгол улсын толоо орос монгол хун бур мэхийн еслох естой, хамтдаа хогжих естой болгоо.
Гоё үг хэлжээ
Oros geheer chihend saihan sonsogddog um
Svrtei blgvi yahav dee yalaltiin bayriig setgel dogdlon hvleedeg neg l saihan bdag um
СҮРТ ЖАГСААЛ Ч ГЭХ ШИГ 75 ОНГОЦ ЯВУУЛСАН
Эгэ ялалтын үр шимийг Монгол хүн өүр амссан юм.
Setgeld ogshtol saihan ug heljee
yalaltiin bayariinmend hvrgeiee
uum mundag udirdagchtai Orosuud aztai ard tumen