ОУ-ын байгууллагаас “Рио тинто”-д тавьсан ШААРДЛАГЫН УЧИР

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Рио Тинто. Энэ нэр зарим нэгнийх нь хувьд асар их мөнгө шиг харагддаг бол бүр заримынх нь хувьд өс хонзон мэт харагддаг. Хөгжиж буй хэдэн улс хэрэгжүүлдэг хэдэн төслийг нь харвал нэг их олон хүн их мөнгө гэж харахгүй л болов уу. Гагц хөгжиж буй гэх тодотголтой улсын өөрсдөө хөлжих сонирхолтой улстөрчдийн хувьд л их мөнгө болж харагддаг гэлтэй. Хэрэгжүүлж буй төслүүд нь байгаль орчин, экологийн тэнцвэрийг алдагдуулж буй эсэх, усны үнэлгээг хэрхэн гаргадаг, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй тухайн газар оронд геологийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн эсэхийг лавлахаар олон улсын найман байгууллага нэгдэн Рио Тинто компанийн удирдлагад шаардлага хүргүүлжээ.

Шаардлага хүргүүлсэн найман байгууллагын дотор “Оюу Толгой” төслийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг “OT Watch” олон улсын байгууллага ч багтана. Тэд чухам ямар шаардлага тавьсан юм бэ?

ОЮУ ТОЛГОЙ ЮУ БОЛОВ

Бидэнд хамаатай асуудлаас энэ нийтлэлээ эхэлье. “Оюу Толгой” төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төв хяналт тавих зорилгоор хараат бусаар, бор зүрхээрээ ажиллаж иржээ. Үүнтэй холбоотой олон арван тайлан материал бэлдэн гадна, дотнын судалгааны байгууллагуудад хүргүүлсэн байдаг. Энэ удаад дээрх байгууллага Рио Тинто компанид бодитой асуулга хүргүүлжээ. Энэ нь УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд хэрхэн ажиллаж байгааг тайлан хэлбэрээр нээлттэй тайлагнахыг шаарджээ. Бүр задалъя л даа. Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд хөндлөнгийн зөвлөх үйлчилгээ авах. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хууль, 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюу Толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоол”-д нийцүүлэн хөндлөнгийн зөвлөх үйлчилгээ оруулна гэсэн үг.

Олон нийт, улстөрчдийн хараалыг барсаар ирсэн “Дубайн гэрээ” буюу 2015 онд байгуулсан “Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлж сайжруулах. Оюу Толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох зэргийг шаарджээ. Рио Тинто компани 21 хоногийн дотор дээрх шаардлагад ямар нэгэн байдлаар хариу өгөх ёстой.

УИХ-аас тогтоол батлагдсанаас ердөө долоо хоногийн дараа Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жеан-Себастьян Жак Оюу Толгой төслийн далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулах тал дээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэж байсан юм.

АНУ-Д Ч АСУУДАЛТАЙ ТӨСӨЛ...

АНУ-ын Аризона мужид хэрэгжүүлдэг зэсийн төсөл ч мөн адил асуух асуулттай байсаар өдийтэй золгожээ. Тиймдээ ч тухайн нутгийн иргэд Уул уурхайг бодлогыг өөрчлөх Аризона мужийн нэгдэл гэгч байгууллага байгуулагдсан байна. Өнгөрсөн хугацаанд тэд уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хэрхэн хийснийг асуусаар ирсэн. Мөн тэдний асуудаг гол зүйл бол байгууллагын засаглал. Нийтдээ 16 мянган акр талбайд үйл ажиллагаа явуулдаг энэ төсөл нь нутгийн иргэдийн ундны усны яг хагарал дээр байрладаг тул эко системд нөлөөлдөг гэж тэд үздэг ажээ. Өнгөрсөн хугацаанд энэ талаар Рио Тинто компанид хандсан боловч олон улсад мөрдөгддөг стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэж хариулсаар иржээ.

Тэд энэ удаад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш АНУ-ын Ойн газартай хамтран ажилласан эсэх, АНУ-д энэ талаар мөрдөгддөг холбогдох хууль журмын дагуу хийсэн ажлуудаа тайлагнахыг шаардсан байна. Түүнчлэн ойн ажил эрхлэхдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргасан эсэхийг нягтлахыг хүсжээ. Аризона  мужийн Финикс орчимд байх давст нуурын ойролцоо цахилгаан станцын зураг төслөө гэнэт өөрчилсөн шалтгаан бөгөөд одоо хийгдэх шинэ төсөл өмнөхөөс ямар ялгаатай болохыг лавлажээ.

Дээрх төсөлд Рио Тинто бол BHP Billiton компани хувь эзэмшдэг юм. 1955 оноос хойш 60 орчим жил явуулж ирсэн уурхайн үйл ажиллагаа 2012 оноос эхлэн хууль зөрчсөн асуудалд холбогдож улмаар маргаантай төслийн тоонд багтжээ.

МАДАГАСКАР Ч БАС МААПААНТАЙ

Титанын диоксидын арвин нөөцтэй энэ төсөл байгуулагдсан цагаасаа л маргаан дагуулсаар ирсэн. Зөвхөн африк тивдээ бус дэлхий дахинд титаны нөөцөөрөө дээгүүрт орох энэ төслийн 20 хувийг Мадагаскарын Засгийн газар эзэмшдэг. Үлдсэн 80 хувийг Рио Тинто компани эзэмшдэг ажээ. Одоог хүртэл эзэмшлийн хувь хэмжээний тухай маргаан дэгддэг ч зөвхөн ашиг хонжоогоо хайсан харалган улстөрчид нэгэнт гарын үсэг зурсан тул нэгэнт өнгөрсөнд тооцогдох болжээ.

Мадагаскарын ард иргэдийн нэгдэл, Andrew lees Trust олон улсын байгууллага хамтран дээрх төсөлд хөндлөнгийн шинжээч оруулж үйл ажиллагаанд нь хяналт тавих, өнгөрсөн жилүүдэд хийж гүйцэтгэсэн уул уурхайн ажлын дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах, усны нөөцийг хэрхэн ашиглах тухай компанийн бодлогыг нийтэд нээлттэй болгохыг шаарджээ. Мадагаскарын ард иргэд Франц болон Британийн хөндлөнгийн шинжээчдээр үйл ажиллагааны дүгнэлт гаргуулахыг шаардаж байгаа. Түүнчлэн ойрын хугацаанд хаягдал усыг уурхайн үйл ажиллагаан ашиглах, ойр хавийн тосгодыг ундны цэвэр усаар хангахыг ч Рио Тинтогоос шаарджээ. Өнгөрсөн хугацаанд эрх ашгийнхаа төлөө тэмцсэн ард иргэдэд нэхэмжлэл гарган хуулийг өөрсдөдөө ашигласаар ирснийг Мадагаскарын иргэд баталж байна.

ХАМГИЙН НОЦТОЙ НЬ БУГЕЙНВИЛЬ

Папуа Шинэ Гвиней улсын Бугейнвиль аралд орших зэс, алт, мөнгөний арвин нөөцтэй энэ орд газарт Рио Тинто компани зөвхөн байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах явдал нь даамжирч хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа гэх шалтгаанаар сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсын байгууллагын хараанд байгаа. Нэгдүгээрт хөрөнгө оруулагчдын хурлаар Папуа Шинэ Гвиней улсын иргэдэд ашигтайгаар дээрх төслийг эргүүлэх. Анх 1960-аад оны сүүлээс илэрч улмаар 1972 анх нээгдэхдээ л Рио Тинто компани дийлэнхийг нь эзэмших болжээ.  Та бүхэн 1972 онд анхаарлаа хандуулаарай тус арал улс гурван хэсгээрээ хуваагдан Нидерланд, Герман, Их Британийн мэдэлд байсан энэ улс тусгаар тогтнохоос өмнө Рио Тинто компани энэ уурхайд хяналтаа тогтоох болсон. Чухамдаа энэ нь л олон улсын хүний эрхийн байгууллагын анхаарлыг татдаг юм. Уг уурхайн асуудал чухам үүгээр дуусахгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон уулын ажлын ерөнхий төлөвлөгөө анхнаасаа байгаагүй явдал. Тиймээс олон арлаас бүтдэг энэ улсын Бугейнвиль арлын экосистем сүүлийн 30 жилийн дотор эрс өөрчлөгдөж зарим нэг амьтан ургамал сүйдсэн тухай Австралид төвтэй Хүний эрхийн хуулийн төв баталж байна. Тиймээс нутгийн иргэд тус улсын Үндсэн хууль болон олон улсын холбогдох гэрээ конвенцод заагдсан үүргээ биелүүлсэн эсэхийг тайлагнаж явуулахыг шаарджээ. 

 

*              *              *


Энэ бүх шаардлага яв явсаар эцэстээ нэг л зүйлтэй холбогдоно. Тэр нь байгаль орчин. Байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг уу  эсвэл шинэ колонийн системээр хандаж авдгаа аваад хаяад гарах уу? гэх асуулт юм. Энэ нь хөгжил нь 200 жилээр түрүүлсэн АНУ-д ч 40-өөдхөн жилийн өмнө тусгаар тогтносон Папуа Шинэ Гвиней улсад ч яг л адилхан байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө, чандмань эрдэнэ болсон усыг зүй зохистой ашиглаж чаддаг уу гэдгийг дэлхийн найман улсын төрийн бус байгууллагынхан асууж байна. Үүн дээр Индонез, Сербид хэрэгжүүлж буй төслүүд ч нэмэгдэнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ мэтчилэн олон асуудал байсан ч “үндэстэн дамнасан” гэх сүржин тодорхойлолтынхоо сүрд энэ асуудлаа нуусаар өдийг хүрчээ. Тийм ч учраас олон улсын найман байгууллага хамтран Рио Тинто компанид шаардлага хүргүүлж байна. Шаардлагын хариуг 21 хоногийн дараа авахаар товлосон.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ө(99.229.251.229) 2020 оны 07 сарын 08

Зальтай компани шдээ,,,

0  |  0
suhee(122.201.22.196) 2020 оны 05 сарын 20

Anh urialan duudaj ulsaa doromjilson humuustei l holbootoi ! Unuudurch naaldan padaar naasan ym shig shulhiitseer l bgaag bugd medej bgaa . gevch erh medeltenguud buubuuguu bazuulaad erguutsen mal shig l ergeldeed bndaa . ard irged yahav . hoich ued uldeh ungan baigal gej ym huurhiilultei bolj bn shuu!!! 60 heden ond garch bsn MGL.n saihan oron gej kinog unuudur 1 uzeed orchin ueteigee baigalaa haritsuulj harval tanihgui hun shig l bolson bh baihdaa!!! Shunaltanguud ungan baigaliig samarch duusah tsag boloogui l ym bhdaa?!

0  |  0
Баяр(66.244.109.90) 2020 оны 05 сарын 19

орчууулагч, нэхмэлийн техникч, бөх тавьчихаад байьал ямар хэрэг байх вэ? Чухам мэргэжлийн яам л тасралтгүй хөөцөлдөж хөдөлж байж гэрээг өөрчилж болох биз. Тэгэхгүй, мэдэхгүй байна шүүдээ.

0  |  0
Баяр(66.244.109.90) 2020 оны 05 сарын 19

АНУ-д хүртэл хуулий нь зөрчөөд чадаж байгаа юм чинь манайхныг бол даанч харахгүй байгаалдаа. Олон улсын зөвлөх үйлчилгээ оруулна гэдэг бол нээмэр болохгүй, хэдэн зөвлөхөд нв бага сага юм атгуулаад л бүгд ОК болчихно. Манай төр л сайн, тасралтгүй шаргуу ажиллаж дотоодын урвагчид, хуйвалдагч, хулнайч нарынхаа хорт үйлдэл, авилга хахуулийг илрүүлж зохих газарт нь хүргүүлэн гэрээгээ шударга болгох ёстой. Тэгэхгүйгээр Рио Тинто, олон улсын байгууллагал найдлага таимад гар хумхиад сууж байвал юу ч бүтэхгүй.Адаглаад энэ асуудал хариуцсан яамандаа мэргэжлийн гайгуй хүн ажиллууулуахгүй, хятад хэлний ор

0  |  0
mongol(192.82.70.183) 2020 оны 05 сарын 19

Odoo ene talaar ard tumnii tolgoig erguulehee boliod zasgiin gazar asuudal baigaa bol tuunee shiid geed orhie ugui bol ene 3 dagch hurshiin tom hurungu oruulalt deer hoer tom hurshiin bodlogo orj ireed mongol ulsiig maani yu ch bish bolgoh ni endees mongolchuud bid l hohirch uldene uhaantai baitsgaaya oyu tolgoin gereegeer uls tur hiij todordog nuhduud odoo bolno ta nar mongoliig suiruuleh ni bn bolitsgoo

0  |  0
Kkk(112.96.164.27) 2020 оны 05 сарын 19

Kkk ene tolbortei bicheech harin ovoo orgon hureetei zohiol bichij baih chin ee. Aviyas baina. Amjilt!

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 05 сарын 19

Hamgiin gol dotoodiin daisan ni Bagabanid ene hvn 100 hyvi tednii tald ajilaad bna .Turd baigaa hvmvvsiig hahyyldaad bna .Mongolchyyd hohirsoor baih bolno .Manai turd baigaa olgiarhyyd ed naraas hahyyl avsaar baigaad .Mongold yndnii ysgvi bolgoj .An amitan hvn mal gvnii ysgvi bolj baigag shal toohgvi baina .

0  |  0
хххх(202.21.97.30) 2020 оны 05 сарын 19

үүнийг энэ чигт нь хадгалаад авчихъя тэгээд яахыг нь харж байя. Хэрэв МОНГОЛЫГ БОДОХГҮЙ БАЙВАЛ БИД ТЭДНИЙГ ӨРТЭЙ НЬ ЦУГ ӨШИГЛӨӨД ЯВУУЛЖ БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ

0  |  0
Top