ӨНӨӨДРИЙН ЗӨВЛӨГӨӨ I Халуунд АМНЫ ХААЛТ зүүх таван дүрэм

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 02


Зуны халуунд ч вируснээс хамгаалж амны хаалт зүүх шаардлагатай байгаа энэ үед маскаа зөв зүүх таван дүрмийг танилцуулъя.


Амьсгалахад амар материалтайг сонго

Халуунд амьсгалаа чөлөөтэй авч байх нь чухал. Иймээс агаар сайн нэвтрүүлэх, аль болох синтетик биш материалтай амны хаалт сонгоорой.

Батга гартал бүү зүү

Маскийг удаан зүүх нь сэвх толбо, батга гарахад нөлөөлдөг. Батгашихгүйн тулд даавуун макс сонгох эсвэл эмнэлгийн нэг удаагийн амны хаалтыг хэдэн цаг тутамд сольж зүү. Амны хаалт дотор тань зай үлдэх ёстой. Материал нь нүүрний арьсанд шигдэх ёсгүй. Угааж хэрэглэдэг зориулалттай маскийг хэрэглэснийхээ дараа заавал угаана.

Хэдэн хэдэн масктай яв

Олон хүн цугларсан газар удаан байх шаардлагатай бол хэд хэдэн масктай явж, шаардлагатай үед нь соль. Хөлс, шүлс нь амны хаалтын дотор хэсгийг норгож, бохирдуулснаар удахгүй маск хамгаалах чадваргүй болдог. Амны хаалтаа солих бүртээ гараа угаа.

Хэт халахаас зайлсхий

Халуунд хэт халалт, хуурайшилтаас сэргийлээрэй. Наранд удаан байхаас зайлсхийж, ус их уу. Багтраа болон бусад амьсгалахад хүнд болдог өвчинтэй хүмүүс амны хаалт зүүхээс өөр хамгаалах арга хэмжээ ав.

Шаардлагагүй бол бүү гар

Халуунд амны хаалт зүүхэд хэцүү байвал гадагшаа гарахдаа заавал халуун наранд шарагдах шаардлагатай эсэхийг сайн бодоорой. Чухал ажилгүй бол сэрүүн өдөр иртэл түр хүлээж болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (37.154.148.119) 2020 оны 07 сарын 04

Vnendee haluund masktai yavah hetsvv bna shvv. holorch, amisgalah hetsvv bga ch gvriihees oor arga alga hehe

1  |  0
Top