Энэтхэгийн бизнесмен алтаар маск хийжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 05



Коронавирусний цар тахлын эрчимжил өндөр байгаа Энэтхэг улсын Пүне хотын нэгэн бизнесмен 4000 ам.долларын үнэ бүхий амны хаалт хийж, өөрийгөө гоёжээ.

Тэр тусгай дарханд захиалга өгч, найм хоногийн дотор бүтээлгэн ийнхүү хэрэглэх болжээ.

Алт нь вирусийг устгах нөлөөтэй гэж үзсэн учраас ийм сонголт хийсэн байна.

“Энэ бол миний итгэл үнэмшил. Хүмүүс гайхаж харж байгаа ч вирусээс хамгаалахын тулд үүнийг зүүж байгаа. Яахав хүмүүс намайг харчхаад хамт зураг авахуулъя гэдэг л юм” гэж бизнесмен Шанкар Курхад ярьжээ.

Өдгөө 49 настай тэрээр алт, үнэт эдлэлээр чамирхах дуртай, түүгээрээ цахим орчинд алдартай нэгэн аж.

Энэтхэг улсад одоогийн байдлаар 648.3 мянган тохиолдол бүртгэгдэж 19.2 мянган хүн энджээ.


Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сараа(122.201.23.210) 2020 оны 07 сарын 06

Нохойн хоншоор шиг огт нүүрэнд нь таараагүй хачин эд хийлгэж байх тэнэг юм. Тэгээд ч алтаар маск хийчээд резинээр татаад байх даа яахав дээ. Харин ч маш чамин гоёыг хийлгэмээр санагдчлаа. ккк

0  |  0
dash(68.226.67.57) 2020 оны 07 сарын 06

Enetheg Arabuud sonin setvehuitee humuus shuu Altaar goydog alt erdenes tsugluuldag kkk Huleg haan arabiin neg shaahiig tsugluulsan altaa id geed shorond n alt hayaj uch baisan kkk Idej chadahgui uhsen dee huurhii Huleg haan yah gej iim ih alt tsugluulsan um Ternii orond ard tumendee uguud uuriiguu hamgaaluulahgui yasan um gej amiin asuusan daa kkkk

0  |  0
Oh(66.181.184.66) 2020 оны 07 сарын 05

Stupid

0  |  0
Top