Цаад утгаараа АН-ын даргад Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

АН ялагдалтайгаа нэгэнт эвлэрч сурчээ, сурахаас ч аргагүй олон удаа тугаа бөхийлгөлөө. Энэ нь АН-д маш том шинэчлэл үгүйлэгдэж байгааг харуулсан ч “шинэчлэл” нэрийн дор нэг даргаар нөгөө даргыг сольсноор ахиц гарсангүй өнөөдөрт иржээ. Одоо С.Эрдэнэ, эсвэл Н.Алтанхуяг, Р.Амаржаргал гээд хэн нэгнээс бурууг хайх хэрэггүй. Тэднийг орхи. Энд гагцхүү залуусын чин зоригийн асуудал л чухал. Гэвч ахиад л 20, 30 жил АН-ын нэрийг “идээд”  ханаагүй нөхдийн санаархал баттай шургалсан нь энэ намын шинэчлэлийг ахиад хэдэн жилээс  хойш татах хандлага байгааг дуулгалаа. Ялагдсан намын дарга, удирдах баг дүрэм ёсоор хариуцлагаа хүлээн суудлаа өгдөг жамтай. Энэ дагуу намын удирдлагууд ажлаа өгч дараагийн баг орж ирэх учраас энэ сарын 6-9-ний өдрүүдэд АН-ын даргад өрсөлдөх нөхдийг бүртгэж, улмаар сурталчилгааны хугацаа тавьж өгсөн бол наймдугаар сарын 16-ны өдөр намын дарга тодрох аж. 


Тэгээд ч сонгуулийн дүн эцэслэн шийдэгдээгүй байхад бүлэг фракцуудын дунд намыг гартаа авах тухай яриа бий болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан “Нэг ардчилал”-ын Л.Гантөмөр зургаадугаар сарын 24-ний үдэш сонгуулийн дүн эцэслэн дуусаагүй байхад “Бүх зүйл тодорхой боллоо. Манайхан дараагийнхаа ажилдаа шаргуухан орох хэрэгтэй. Ямар ч санал ирсэн, нэгдсэн зохион байгуулалтгүйгээр хариу хэлж болохгүй” хэмээн хэдэн тийш утас цохиж байсныг эх сурвалж хэллээ. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан ийм утгатай зүйл ярьж байсныг ч дурдаж байна. АН-ын дэргэдэх залуучуудын байгууллагыг тэргүүлж байгаа С.Эрдэнэболд ч сонгуулийнхаа үр дүнг хүлээн зөвшөөрч, дараа дараагийн ажилдаа шуурхайлан орохоо цахим хуудаснаа жиргэж байв.

Болж өнгөрсөн ярианаас харахад ч тэр, эх сурвалжийн мэдээллээс харсан ч залуусын багаас АН-ын даргын суудалд хүчтэй өрсөлдөгч гаргаж ирэх нь лавтай харагдана. Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын хувьд 50 насны босгоор юу юугүй давж байгаа ч улс төрд бол залуу юм.

Гэхдээ “Нэг ардчилал”-ын залуусын зүгээс эрдэж бардах хэрэггүй. Намын дарга С.Эрдэнэ өөрөө эргэж ноцох эрхгүй ч “Шонхор” фракцаас халаасны хүнээ зүтгүүлэх нь гарцаагүй. Мөн Ц.Элбэгдоржийн санаархал ч бодитоор бий. Ерөнхийлөгч Х.Баттулга бол МоАХ-оос хүнээ өрсөлдүүлнэ гээд ах нарын санаархал энэ намаас тийм ч амар салахгүй. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Сүхбаатар аймагт өрсөлдөн, УИХ-ын гишүүн болсон Ж.Батсуурь намын дарга болохоор талуудтай ойлголцсон төдийгүй Ерөнхийлөгч Х.Баттулгаас ч дэмжлэгтэй байгааг дуулгасан. Ж.Батсуурийг гацааж байгаа ганц зүйл нь “Нэг ардчилал” буюу залуусын баг. Учир нь залуусын багт Ц.Элбэгдоржийн сонирхол нэгэнт шургалсан гэдгийг дээр дурдсан. “Нэг ардчилал”-ын М.Батчимэг, Х.Тэмүүжин, Г.Баярсайхан гээд олон залуус Ц.Элбэгдоржийн халааснаас гарч ирсэн гэдгийг мартаж болохгүй. Энэ утгаараа фракцийн залуус хоёр хуваагдаж маргалдах талтай. Учир нь Ц.Элбэгдоржийн дэмжиж байсан залуус түүний үгнээс асар хол зөрөх нь утгагүй. Гэтэл УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр нарын нөхөд ах нарын оролцоогүй зөвхөн багийн хүчээр дайрахыг боломж гэж харж байгаа нь илт. Уг нь АН-ыг гучаад жил удирдаж, өнөөдөрт уруудуулж ирсэн ах нараас намаа нэг мөр салгаж авах санаа нь зөв юм.     

Тэгвэл эмэгтэйчүүдээс УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн хүсэл сонирхлоо аль эрт илэрхийлээд эхэлсний ар талд аанай л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Ц.Элбэгдоржийн хувьд “А”, “Б” хувилбараар намын даргын сунгаанд оролцоно гэсэн үг. Учир нь АН-ын даргаар эмэгтэй хүн сонгогдож байсан түүх байхгүй учраас энэ саармаг үед эмэгтэй дүр гаргаж ирэх нь ашигтай байж болох юм. Гэхдээ Ц.Оюунгэрэлийн хувьд Ц.Элбэгдоржийн дэмжлэг авч ирсэн болохоос биш намдаа ямар ч дэмжлэггүй, тиймээс холыг харах нь эртэдсэн хэрэг болно. Эмэгтэйчүүдээс С.Одонтуяа чухам хэрхэхийг мэдэхгүй юм. “Шонхор” фракц буюу С.Эрдэнийн сонирхол зайлшгүй байх учраас эмэгтэй дүр явуулна гэвэл С.Одонтуяагаа дэмжих байх. Эсвэл УИХ-ын гишүүнээр шинэхэн сонгогдоод байгаа Ц.Туваанаа түлхээд азаа үзэх болов уу.

Цагтаа АН-д хүчтэй байсан МҮДН-аас Ц.Баярсайхан, Р.Амар­жаргал, “Фортуна” Н.Батбаяр, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүтнүүд өдгөө шаансгүй болсон. Л.Болд бол МҮДН угшилтай ч  “Зүүн хойд Ази” хэмээх бүлэглэл байгуулан МҮДН-аас тусгаарлаж явсан хүн. Энэ ч утгаараа сонгуулийн босгон дээр АН-ын хаалгыг савж, шинэ нам байгуулаад ч ялалт эс авчрав. “Фортуна” Н.Батбаяр өнгөрөгч сонгуулиар эцсийн хүчээ шавхаад урагшилсангүй, ерөнхийдөө улс төрийн аяны жолоогоо эвхэж, охиноо АН-ын дэд даргаар томилуулаад буй. Р.Амаржаргал ч чөлөөнд гарав бололтой. Ингэхээр МҮДН бол ерөнхийдөө хүч нь илт суларч, ихэнх нөхөд нь улс төрийн тэтгэвэрт гарчээ. Эндээс бол даргын сунгаанд ямар нэг хүн харалтгүй. Харин аль нэг талд хүч хавсарч орох нь бол ойлгомжтой. Цагтаа АН-ыг хойморлож явсан “Алтан гадас” ч хүчгүй байна. Фракцын тэргүүн Н.Алтанхуяг намаасаа гарч, бие даан нэр дэвшин УИХ-ын гишүүн болчихоод буй. Тэр сарниж тарамдсан фракцаа эмхэтгэж, АН-ыг хойморлох санаа агуулахгүй сууна гэж үгүй. “Алтан гадас” дотроо “Кроун” фракцийг агуулдаг ч тэд сарниж алга болсон. Тодотгож хэлбэл, Н.Алтанхуяг АН-д хүчтэй байх цагтаа тэднийг анхаарлын гадна орхиж, улмаар үгүй хийсэн учраас тэд эргэж сэхэхэд асар урт хугацаа орно. Энэ мэтээс харахад Н.Алтанхуяг “Алтан гадас”-т боломж нэгэнт алга болжээ. 

Сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг зүйл гэвэл Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ыг гартаа авах төлөвлөгөөг аажмаар хэрэгжүүлж байх шиг. Энэ удаагийн сонгуу­лиар түүний хаягтай хэд хэдэн гишүүн УИХ-д орж ирэв. Тухайлбал, Ж.Батсуурь, Д.Ганбат, А.Адъяасүрэн, Б.Ганибал, О.Цогт­гэрэл гээд ямар нэгэн сэжмээр Ерөнхийлөгчтэй холбогдоно. Өнгөрөгч сонгуулиар Тамгын газрынх нь даргаар ажиллаж байсан З.Энхболдын эсрэг өөрийнхөө зөвлөхийг бие даан өрсөлдүүлэхээр явуулсан нь илт харагдсан.

З.Энхболд бол “Шонхор” фракцынх бөгөөд түүний эрх мэдэлд хязгаар тавьж байхгүй бол нам дотор үймээн дэгдээхэд чамгүй түлхэц болох нэгэн. Намын даргад хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор орох Д.Эрдэнэбатад эрүү үүсчихсэн, С.Баярцогт, Д.Ганболд нар Цагдан хорих ангид гээд өрсөлдөгчид бүгд шалтгаантай байгаагаас харахад нэгийг бодогдуулна. Шалтгаантай байгаа нөхөд бол аль ч талаасаа дэмжлэг авахуйц намдаа нөлөөтэй учраас чухам ямар учраас гэх хардлага төрж байна. Айсуй Ерөнхийлөгчийн сонгууль юу юугүй болох учраас Х.Баттулга АН-аасаа нэр дэвшин өрсөлдөхийг бодож таарна. Өнгөрөгч хугацаанд Х.Баттулга АН-д ямар нэгэн байдлаар тус хүргэсэнгүй гэх яриа нам дотор ч байдаг. Тэгэхээр түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхийг АН шийдэх учраас намыг өөрийн талдаа байлгахыг хүсэлгүй яахав. Өдгөө ял төлөвлүүүлээд байгаа Д.Эрдэнэбатын хувьд АН-ын генсекээр ажиллахдаа олон фракц бүлэглэлийг нэтгэж, “Алтан гадас”-ын хатавчинд байлгаж чадсан намдаа нөлөөтэй нөхөр. С.Баярцогтын хувьд аль ч фракцдаа нөлөөлөх чадвартай гээд яах аргагүй Х.Баттулгад хаалт болно гэдгийг ч тунгаах хэрэгтэй.

Гэтэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Би Х.Баттулгын өөдөөс сөрж өрсөлдөнө. Өөр арга байхгүй” хэмээн мэдэгдээд хилийн чанадаас ирчихсэн дагуу АН-д өөрийн байр сууриа бэхжүүлэхээр үзэж байна. Нөгөө талаас Д.Дорлигжав ч Элбэгийг дагаж сэвэх магадлалтай. Үүний зэрэгцээ Д.Баттулгын тэргүүлдэг Нийслэлийн Ардчилсан нам гэж нэг байгууллага Х.Баттулгыг дэмжих­гүй нь лавтай. Тэд С.Эрдэнийн талыг дэмжих магад­лалтай ч Ц.Элбэгдорж ямар нэгэн байдлаар тэдний хандлагыг эргүүлж чадна. Тун удахгүй болох орон нутгийн сонгуульд нийслэлийн АН ялах эсэхээс ч бас ихээхэн хамаарна. Энэ зургаас харахад Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр эхлээд Орон нутгийн сонгуульд өрсөлдөж, нийслэлийн намд өөрсдийнхөө хүмүүсийг байршуулснаар дараагийн асуудал яригдана. Хэвлэл мэдээлийн хэрэгслүүд АН-ын даргын сунгаа хэмээн бичиж мэдээлж байгаа ч наанаа намын даргын сонгууль, цаанаа Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр өрсөлдөөн явагдахаар харагдана.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 08

АН бүр мөсөн сөнөөсэй тэгвэл тэнгэр цэлмэж хужаа нар далд орно.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 08

АН бүр мөсөн сөнөөсэй тэгвэл тэнгэр цэлмэж хужаа нар далд орно.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 08

АН бүр мөсөн сөнөөсэй тэгвэл тэнгэр цэлмэж хужаа нар далд орно.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 08

АН бүр мөсөн сөнөөсэй тэгвэл тэнгэр цэлмэж хужаа нар далд орно.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 08

АН бүр мөсөн сөнөөсэй тэгвэл тэнгэр цэлмэж хужаа нар далд орно.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 08

АН бүр мөсөн сөнөөсэй тэгвэл тэнгэр цэлмэж хужаа нар далд орно.

0  |  0
зочин(43.228.129.20) 2020 оны 07 сарын 08

Наад АН чинь 2016 оноос хойш ялагдчихаад байна хангалттай гутаалаа хангалттай доромжилж ард түмний тархийг угаасаар байгаа итгүүлж ялагдууллаа одоо боль одоо та нарт чихэх нам хүчин байхгүй болсон олон жил ингэж явна гэвэл утгэгүй ард түмний элэг доог болно жаахан жудагтай байгаач

0  |  0
зочин(43.228.129.20) 2020 оны 07 сарын 08

Наад АН чинь 2016 оноос хойш ялагдчихаад байна хангалттай гутаалаа хангалттай доромжилж ард түмний тархийг угаасаар байгаа итгүүлж ялагдууллаа одоо боль одоо та нарт чихэх нам хүчин байхгүй болсон олон жил ингэж явна гэвэл утгэгүй ард түмний элэг доог болно жаахан жудагтай байгаач

0  |  0
зочин(43.228.129.20) 2020 оны 07 сарын 08

Наад АН чинь 2016 оноос хойш ялагдчихаад байна хангалттай гутаалаа хангалттай доромжилж ард түмний тархийг угаасаар байгаа итгүүлж ялагдууллаа одоо боль одоо та нарт чихэх нам хүчин байхгүй болсон олон жил ингэж явна гэвэл утгэгүй ард түмний элэг доог болно жаахан жудагтай байгаач

0  |  0
АН очиж Жангаа ид(50.226.17.66) 2020 оны 07 сарын 07

Энэ ер нь хэнд хэрэгтэй гамнгууд вэ. Улсын сан хөмрөгийг сэгсэрч өөрсдөдөө Өршөөлийн Хууль гаргах гэж л төрлүү зүтгээд байгаа дебилүүд ш дээ. Энэ өмхий самхай ханхалсан бузарын намыг тараах хэрэгтэй ш дээ

0  |  0
Zochin(66.181.180.254) 2020 оны 07 сарын 07

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм. Эрдэнэтийг хувьчилсанаас хойш улс төрийн шахааны бүлэглэл зогссон

0  |  0
иргэн(202.179.27.43) 2020 оны 07 сарын 07

хогийн хорчдоос шорон л салгах юм бна

0  |  0
donna(122.201.19.99) 2020 оны 07 сарын 07

batsuur zev

1  |  0
zochin (202.179.25.13) 2020 оны 07 сарын 07

galindev zuv baikhaa

1  |  1
зочин(43.228.129.20) 2020 оны 07 сарын 07

Битгий худлаа элийрээд байцгаа одоо та нарт АН-н хэрэг огт хамаагүй ялсан юм бол урдах мөрөө хөөгөөд яв яах гэж дандаа ингэж ул шагайж хүний мууд дурлаж байдаг юм УЛС орны амьдрал аль2016 оноос АН ялагдсанаас эхэлж сөрөг хүчинд хамааралгүй болоод удаж байна олон юм ярилгүй ялсан юм бол ажлаа хий битгий бусдад муугаа наагаад байцгаа.

1  |  0
зочин(43.228.129.20) 2020 оны 07 сарын 07

Битгий худлаа элийрээд байцгаа одоо та нарт АН-н хэрэг огт хамаагүй ялсан юм бол урдах мөрөө хөөгөөд яв яах гэж дандаа ингэж ул шагайж хүний мууд дурлаж байдаг юм УЛС орны амьдрал аль2016 оноос АН ялагдсанаас эхэлж сөрөг хүчинд хамааралгүй болоод удаж байна олон юм ярилгүй ялсан юм бол ажлаа хий битгий бусдад муугаа наагаад байцгаа.

0  |  0
Gg(172.58.188.58) 2020 оны 07 сарын 07

Eldo yagaad zugeer bgaad bn.chachaga aldaad bsan

0  |  0
Зочин(176.63.23.109) 2020 оны 07 сарын 07

Шинэ нам, элeктрат юу юу ч гэлээ баахан л юмнууд наанаас зүс нэрээ өөрчилсөн ч цаана нь өнөө л Гончигдоржийн охин, Элбэгдоржийн бэлдсэн хэд, Баабарын бэлдсэн хэд л байна лээ

0  |  0
Иргэн(202.131.249.202) 2020 оны 07 сарын 07

Ардчилал, АН хан нэгний өмч биш юмсан. АНыг төлөөлөх болсон нөхдүүд одоо ухаан зарахгүй бол улсын хөгжил гэж ярих зүйлгүй болно. Сонгогчдын айдас, 24-48 цагийн доторх 20-50 мянган төгрөг үнэт зүйлсийг устгаад байна. Даргын сунгаанд оролцогчдын нэрс эмгэнэлт жүжгийн үргэлжлэл шиг харагдахын яана даа

0  |  0
Монгол Минь (103.57.94.118) 2020 оны 07 сарын 07

Илжигдорж, Баттулга, Эрдэнэ нар бол Хун хогнууд юм Байна, Харин тэр Галиндэвийг гэгч чин шулуун шударгадуу боломжийн залуу харагдаад байгаам

0  |  0
Top