ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2020 оны 07 сарын 20

Билгийн тооллын Зуны дунд хар морин сар ын 30, аргын тооллын долоодугаар сарын 20, Өглөгт охин одтой хөх хулгана өдөр. Өдрийн наран 05:14 цагт мандаж, 20:43 цагт жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top