[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Сэвхнээс ангижрах ДӨРВӨН энгийн арга

2020 оны 08 сарын 31

Сэвх, нөлөө толбо нь эмэгтэй хүн бүрийн хувьд асуудал болдог. Тэгвэл гоо сайхны үнэтэй ажилбаргүйгээр сэвхнээс ангижрахад туслах энгийн дөрвөн аргыг хүргэж байна.

Сэвх нь стресс, дотор эрхтэн муудах, элэгний үйл ажиллагаа, дааврын тэнцвэр алдагдах, эмэгтэй хүний савны үйл ажиллагаа зэргээс болж үүсдэг.


Сайн амар

Та аль болох сайн амарч, стрессдэхгүй, зөв хоол хүнс хэрэглэж, дотор эрхтэнээ эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй.

Тос

Гидрохинон (hydroquinone) агуулсан сэвх бүдгэрүүлэх тоснуудыг олон сарын турш тогтмол хэрэглэж чадвал сэвх, толбыг арай цайруулна. Гэхдээ химийн аргаар цайруулах тос нь арьсыг түлж, барзгар болгох сөрөг талтай учир арьсандаа чийгшил сайн өгөх хэрэгтэй.

Нар, салхинаас хамгаал

Хавар, зунд нарны туяа, салхинаас хамгаалахын тулд өргөн хүрээтэй бүрх малгай өмсөх, сүүдрэвч барих, гадагшаа гарахын өмнө нүүрэндээ нарны туяанаас хамгаалах тос түрхэж энгэсэг тавих зэргээр арга хэмжээ ав. Аль ч улиралд өдрийн тосыг түрхээд 20-30 минут болсны дараа гадагш гарах ёстой. Мөн нарны тосыг жилийн дөрвөн улиралд бүгдэд нь хэрэглэ.

Цайруул

Сэвхийг цайруулах, гуужуулах зорилгоор тараг, хоормог, шар ус, өргөст хэмхийн шүүсийг түрхдэг. Мөн нимбэг, улаан лоолийн шүүс түрхээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top