Доод зиндааны сүмоч коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Японы Сүмо бөхийн холбооноос жюүрёогоос доош зиндааны нэг бөх шинэ төрлийн коронавирусний халдвар авсныг мэдэгдлээ.

Халдвар авсан бөх энэ сарын 5-ны үдээс хойш бие нь муудаж, дэвжээнийхээ ойролцоохь эмнэлэгт шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ. Одоо эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байгаа гэнэ.

Холбооны хэвлэл хариуцсан оякаьа Шибатачма “хаана, хэзээ халдвар авсан нь тодорхой бус байгаа. Өчигдөр Ням гараг байсан болохоор биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэл аваагүй байна. Маш олон бөхтэй том дэвжээний бөх тул хавьталтай бүх хүнийг шинжилгээнд оруулна. Намрын тэмцээн ойртож байгаа тул санаа ихэд зовж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top