"Тамонои" дэвжээний 18 бөх КОРОНАВИРУСНИЙ халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны хэвлэл хариуцсан ояката Шибатаяма өнөөдөр утсаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Шибатаяма ояката “Таманои дэвжээнд шинэ төрлийн коронавирусний халдвар голомтлон гарлаа. Энэ дэвжээний доод зиндааны нэг бөх энэ сарын 5-нд халдвартай нь тогтоогдсон. Дэвжээний бөхчүүдэд шинжилгээ хийхэд жюүрёогийн Фүжиазүма болон нийт 18 бөхийн хариу эерэг гарлаа. Таманои ояката халдвар аваагүй. Сүмочид нэг өрөөнд хамт амьдардаг болохоор халдвар хялбар тархаж байна. Ийм аюултай болохоор бид дэвжээ хоорондын хамтарсан бэлтгэлийг хориглосон юм. Хориглоогүй бол бүх дэвжээнд тархах байлаа” гэж мэдэгдсэн байна.

Тиймээс энэ сарын 13-нд эхлэх Намрын тэмцээнд 28 бөхтэй тус дэвжээнийхэн оролцохгүй болжээ.

Энэ дэвжээнд манай бөх Азүмарюү харьяалагддаг бөгөөд халдвар аваагүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top