[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Сөрөг хандлага хүнийг хөгшрүүлдэг

2020 оны 09 сарын 08

Аливаа зүйлээс байнга сөрөг талыг нь хардаг, уурлаж уцаарласан, бусдыг байнга шүүмжилсэн хүмүүс амархан хөгширч, зүс царай нь барайж, царай алддаг гэж сэтгэл судлалын мэргэжилтнүүд үздэг. Уур бухимдал, сөрөг хандлага нь танд огтхон ч хэрэггүй зүйл гэдгийг дараах нотолгоогоор өгүүлье.


Нүүр царайнд өөрчлөлт орно

Хүн мэдрэмж, хандлагаа илэрхийлэхдээ заавал нүүрнээсээ “туслалцаа” авдаг байна. Уурлах, бухимдах, шүүмжлэх гэх мэт сөрөг хандлага илэрхийлэхэд тань тусалсан нүүр ямар болдгийг жагсаая:

  •    Харц ширүүн болно. Хүний харц нь зан аашныхаа тусгал тул сөрөг хандлагатай хүний харц таагүй байдаг.
  •    Хоёр хөмсөгний хооронд үрчлээ үүснэ.
  •    Уруулын хоёр тал доош чиглэж, ярвайж ирнэ.

Үрчлээ үүснэ

  • Хүний царай төрхийг бүтээдэг нүүрний булчингууд суларч, үрчийнэ. Төрх байдлыг бүтээж байдаг 30 гаруй төрлийн илэрхийллийн булчин нүд, хамар, ам тойрон байршдаг. Эдгээр булчин нь мэдрэлээс хамаарч байдаг учир сөрөг бодлоос үүдэлтэй стрессийн улмаас суларч, нүүр үрчийж унжих нэг шалтгаан болно.
  • Дээрх булчингийн өөрчлөлтөөс хамааран их, бага хэмжээгээр нүүрний баруун, зүүн талын баланс эвдэрнэ.

Царай барайна

  •   Царайны өнгө барайж, эргэн тойрныхондоо таагүй мэдрэмж төрүүлнэ. Стрессээс болж хөгшрөлт явагдана

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top