Бекхэмийн гэр бүл нууц үдэшлэг зохион байгуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Цах тахлын улмаас элдэв төрлийн үдэшлэг, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа АНУ-ын Лос Анжелес хотод Девид Бекхэмийн гэр бүл нууц үдэшлэг зохион байгуулжээ.

Девид Бекхэм АНУ-д хөлбөмбөгийн клуб байгуулж байгаагаа тэмдэглэн ийнхүү үдэшлэг зохион байгуулсан байна.

Үдэшлэгт Бекхэмийн гэр бүлээс гадна олон алдартнууд, шинэ клубийн тоглогчид, ажилчид оролцжээ. Тус үдэшлэгийг зохион байгуулахаас өмнө Бекхэмийн гэр бүл Брүүклин хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн юм.

Төрсөн өдрийн баярт уригдсан хоёр ч хүнээс коронавирусний халдвар илэрсэн тул дээрх нууц үдэшлэгийг эрсдэлтэйд тооцож байна.

Гэсэн ч одоогоор Лос Анжелес хотын Эрүүл мэндийн газар үүнтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийсэнгүй.

Түүнчлэн Девид Бекхэмийн төлөөлөгч энэ асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.


Эх сурвалж: The Sun

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top