Абэгийн бага дүү Японы батлан хамгаалахын сайд болно

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Японы Ерөнхий сайдын албан тушаалаа өгч буй Абэ Шинзогийн бага дүү Нобүо Киши тус улсын батлан хамгаалахын сайд болно гэж Киодо агентлаг мэдээлжээ. Өдгөө тус албан тушаалыг Таро Коно хашиж байгаа билээ.

Лхагва гарагт /2020.09.16/ Японы парламент батламжилсны дараа тус улсын Ерөнхий сайдын албан тушаалыг албан ёсоор хүлээн авах Ёшихидэ Сүга мөн өдөр танхимаа бүрдүүлэх юм.

Нобүо Киши өмнө нь Японы гадаад хэргийн дэд сайдын албан тушаалыг хашиж байжээ. Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги, сангийн сайд Таро Асо нар албан тушаалдаа хэвээр үлдэх бол эрүүл мэндийн сайд Кацүноби Катог сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохоор яригдаж байна гэж тус агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чагнаа(124.158.109.140) 2020 оны 09 сарын 16

Манайхан шүүмжлэх нэг сайхан сэдэвтэй болж байгаа юм уу даа...

0  |  0
zochin(103.26.194.112) 2020 оны 09 сарын 15

YAPOND ERUNKHII SAYDYN DUU NI DED SAYD KHIIJ BOLOOD L BAYNA , MANAYD NEG ALBAN TUSHAALTNY UR KHUUKHED , AKH DUU NI ALBAN TUSHAALD TOMILOGDWOL UKHEKH GEJ BAYGAA YUM SHIG ELDEW YUM YARINA , OYUNY CHADAWKHI , OILGOLTYN MUN CH IKH YALGAA BAYGAA YUM SHUU

0  |  0
Top