МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатар өнөөдөр /2020.09.21/ сонгогдлоо.
МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй.
Хяналтын Ерөнхий Хороог Намын Их хурлаас 15 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэл сонгон ажилуулдаг.
2017 онд Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Хяналтын Ерөнхий хорооны даргаар Д.Батбаатар томилогдон ажиллаж байсан бөгөөд тэрээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны найм дугаарсарын 5-ны өдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон тул МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатарыг түүний оронд томиллоо.
Б.Баярбаатар нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988-1998 онд Нийслэлийн 48-р дунд сургууль, 1998-2003, 2010-2013 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.
Сэтгэгдэл ( 1 )
Баярбаатарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!