Жоншны уурхайн нурангид дарагдсан иргэний цогцсыг гаргажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23


Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Шувуутай багийн Ар цагаан гэдэг газарт уурхайн нурангид дарагдсан иргэний цогцсыг гаргаж авсан талаар тус аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай байгийн нутагт орших Ар цагаан гэх газарт “Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд нуралт үүсэж, үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан 30 настай эрэгтэй 20 орчим метрийн гүнд нурангид дарагджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход тус байгууллага бие даан ажиллах боломжгүй байсан тул Үндэсний аврах бригадыг дайчилсан байна.

Улмаар Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж есдүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цагт амиа алдсан иргэний цогцсыг гарган авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top