Японы ЭСЯ оршин суух зөвшөөрөл авсан иргэдэд виз олгож эхэллээ

2020 оны 10 сарын 01

Япон Улсын Засгийн газар хилийн зорчих хөдөлгөөнөө нээх шаталсан арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ хүрээнд Гадаад харилцааны яам Япон Улсад оршин суух зөвшөөрөл нь гарсан боловч визээ авах боломжгүй байсан монгол иргэдийн хүсэлтийн дагуу японы талтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авахаар боллоо.

Эдгээр иргэдийн дотор оюутан, хөдөлмөр эрхлэх урт хугацааны оршин суух зөвшөөрөл нь гарсан иргэд багтаж байгаа болно. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/20201001visa.html дараах линкээр орж танилцана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top