ИРЭХ ОНД ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХГҮЙ
Улсын төсөв энэ онд 4.8 их наяд төгрөгийн алдагтай гарахаар байгаа бол ирэх жил 2.2 их наядын алдагдал хүлээх төслийг УИХ хэлэлцэн батлахаар зэхэж байна. Энэ их хэмжээний алдагдлыг зардал талаас нь харвал эдийн засгийн хямралын үед хэт үрэлгэн ч гэж дүгнэхээр юм. Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар 11.8 их наяд төгрөгийн орлого олж 14 их наяд төгрөгийн зарлага гаргахаар байгаа. Олох орлогоосоо хэт давсан зарлагатай энэхүү санхүүгийн төлөвлөгөөг Засгийн газраас “мөчлөг сөрсөн бодлого” хэмээн тодотгосон.
Тэгвэл эдийн засагчдын зүгээс эдийн засгийн хямралын үед нийгмийн эмзэг давхаргаа хамгаалах олон зуун тэрбум төгрөгийн өртөгтэй арга хэмжээг буруушаахгүй байгаа. Гэвч хөрөнгө оруулалтын зардал тал дээр багагүй санал шүүмж хэлэх болсон. Ялангуяа КОВИД-19 цар тахлын нөлөөллөөр үүссэн татварын орлого буурч, эдийн засаг хямарсан эмзэг үед соёл, спорт, конторын барилга байгууламжуудад улс төрийн бодлогоор ихээхэн хөрөнгө хаяж буйд шүүмжлэх хүн олон байгаа юм. Төсвийн төсөлд олон арван соёлын төвийн барилгыг засварлаж, шинээр барихаас гадна энэ онд эхлүүлсэн өндөр дүнтэй бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгахаар тусгасан. Нийт 300.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын барилгын ажлуудыг энд дурдаж болно.
Тодруулбал, ирэх онд Чингис хааны музейн барилгыг дуусгахад 4.3 тэрбум төгрөг, Үндэсний урлагийн их театрын барилгад таван тэрбум, Байгалийн түүхийн музейн барилгад 20 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Мөн 2021 онд тохиож байгаа Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ой зэрэг томоохон тэгш ойн арга хэмжээнүүдийг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтийг Соёлын сайдын төсвийн багцад тусгасан зэрэг баяр, наадмын шинжтэй зардлыг хэт үрэлгэн ангилалд багтааж болно. Энэ мэтээр ирэх онд 1.6 их наяд төгрөгийн 1036 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байгаа юм. Үүнээс 2021 онд шинээр эхлүүлэх 368.1 тэрбум төгрөгийн 389 төсөл урт уртаас барилгын байгууламжийн жагсаалт гишүүдийн ширээн дээр дэлгэгдээд байна. Мөн өмнөх оноос дамжин хэрэгжүүлэх 1.2 их наяд төгрөгийн 647 төсөл бий.
Салбараар нь задалбал, боловсрол, шинжлэх ухааны салбарт 356.7 тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарт 75.9 тэрбум төгрөг, тээврийн хөгжлийн салбарт 236.6 тэрбум төгрөг, барилга хот байгуулалтын салбарт 179.5 тэрбум төгрөг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 31.1 тэрбум төгрөгийг барилга байшинд зарцуулахаар төлөвлөжээ.
Одоогоос яг жилийн өмнө өнөөдрийн 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг хэлэлцэх явцад энэ асуудал мөн л шаардлагагүй барилга байшингийн жагсаалт яригдаж байлаа. Харин УИХ дахь олонхын бүлэг хүч түрэн баталж, Ерөнхийлөгч хориг тавин чуулганаар хэлэлцүүлсэн ч өнөөдрийн байдалд хүрсэн. Гэхдээ ирэх жилийн төсөвт энэ оныхоос ялгарах нэг том ялгаа байгаа нь Засгийн газраас ирэх онд цалин, тэтгэврийн хэмжээг нэмэхгүй царцаахаар шийдвэрлэсэн явдал.
Харин хүүхдийн мөнгө, тэтгэмж тэргүүтэй халамжаа үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа. Ер нь жилийн жилд төсвийн зарлагын тэн хагасыг цалин, тэтгэвэр тэтгэмж эзэлж ирсэн. Ирэх оны тухайд төсвийн нийт урсгал зардлыг 22 хувийг цалин хөлс эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оныхоос ялимгүй буурсан дүн. Энэ утгаараа Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсөв төсөв зохиогчдын тодорхойлсноор үндсэндээ хэмнэлтийн горимд нийцэж буй гэнэ.
Төсвийн төсөлд танилцуулснаар ирэх онд төрийн албан хаагчийн орон тоог цахим системээр хянан баталгаажуулж, давхардсан болон илүүдэл орон тоо, цалин хөлсний зардлын өсөлтийг дунд хугацаанд хязгаарлах аж. Түүнчлэн КОВИД-19 цар тахлын эрсдэлтэй нүүр тулж ажиллаж байгаа төрийн байгууллагаас бусад төсөвт байгууллагын тэвчиж болох урсгал зардлыг бууруулна. Төрийн албаны гадаад, дотоод томилолт, хурал зөвлөгөөн, сургалт семинарын үйл ажиллагааг цахимжуулж холбогдох зардлыг танахаар болжээ.
Ийн хэмнэлтийн бодлого барьсан гэх боловч хачир дээрээ Засгийн газрын зарим гишүүний захиран зарцуулах хөрөнгө буурах бус эсрэгээрээ өссөн болохыг зураг дээрээс харсан байх. Гэвч нөгөө талд нь төлөвлөсөн төсвийн орлого нь төвлөрөхгүй байх эрсдэл үүсэхгүй гэх баталгаагүй. Одоогийн нөхцөл байдлаас харахад, КОВИД-19 цар тахлын нөлөөлөл хэдий хугацаанд үргэлжлэх нь тааварлашгүй. Давагдашгүй хүчин зүйл болж хувираад байгаа. Харин Засгийн газраас ирэх онд татвар нэмэхгүй байх сонголт хийж бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримтлана гэдгээ төсвийн төсөлд бичжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
Saidiin gariin vsgeer garna biz de
Энэ төсвийг зөвхөн сайд нар зарахгүй ш тээ доор нь төсвийн зөндөөн байгууллага бий. Ж нь: Боловсролын сайдын төсөвт сургууль цэцэрлэг гэх мэт. Ойлгож юмаа бичих хэрэгтэй дээ
ENE TOCOVT CUULGCAN OLON TERVUUM XALTAR MONGOO XAANAAC OLOX BEE BAC DAXIAAD L GUILAG GUIX GEJ BODOJ CETGEJ BAINA UU MUUCAIN GUILAGCHDAA ARD TYMNIIG BITGII OROND CUULGAAD BAI MINII XYYXDYYD CH GECEN OROND ORJ BAINA MUU BAAC ERONXII CAIDAA
ED NARIIG YAMAR MONGOL ULCIIN CAID GEX YUM BEE ED NAR BOL CAIXAN XULGAICHUUD CAIXAN TENEG LUIVARCHID
Уул уурхай,тээвэр,эрчим хүч,хүнс хөлөө аж ахуй ,барилга хот бйагуулалт гэх мэнхэнэ баялаг бүтээгч салбарын яамдын төсвийн багцын гайгүй сайн танасана байнаа. Ер нь монголд бүтээн байгуулалт хийдэг салбараа саахаа л мэдэхээс дэмжиж мэдэхгүй болжээ. Сая ерөнхийлөгчийн зарилгаар шагнаж байгаа хүмүүсийг харсанч тэр Дандаа дуучид ,жүжигчидтамирчид гээд боддоо
яалаа гэж эд нар ѳѳрсдийнхѳѳ тансаглал орлого хангамжийг зарлагыг бууруулах вэ