КОВИД-19 | Дэлхий дахинд хоногт 338 мянган хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Дэлхий дахинд хоногт 338 мянган хүн коронавирусний халдвараар өвчилжээ. ДЭМБ-аас мэдээлснээр хоногт халдвар хамгийн их бүртгэгдсэн газар нь Хойд болон Өмнөд Америк, Европ аж.

Дэлхий дахинд нийт 36 сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, нэг сая гаруй хүн нас бараад байгаа билээ.

Улс орнуудаас хоногт хамгийн их тохиолдол бүртгэгдсэн орнуудыг нэрлэвэл, Мексикт таван мянга гаруй хүн өвчилж, нийт тохиолдол 804488 болжээ. Канадад хоногт 2436 хүн өвчилж, нийт тохиолдлын тоо 175559 болсон бол Туркт 1615 тохиолдол бүртгэгдэж, нийт тоо 330753 болсон байна. Колумбад хоногт 8496 хүн өвчилж, нийт тохиолдлын тоо 886179 болжээ.

Түүнчлэн халдварын тоогоороо дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа Бразил улсад хоногт 27 мянга гаруй хүн өвчилж, нийт тохиолдлын тоо таван сая даваад байна.

Францад хоногт 18 мянга гаруй хүн өвчилж, нийт тохиолдлын тоо 671638 болжээ. Тус улсад хоногт 77 хүн коронавирусний халдвараар нас барсан байна.

 

Top