Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон улын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү айлчлалынхаа хүрээнд яг одоо Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхах гэж байна.
Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийх юм.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайвны урилгаар айлчилж буй Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү хөнгөлөлттэй зээл, цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг чухал асуудлыг айлчлалаараа хөндөнө.
Дашрамд сануулахад Япон улсаас өмнө нь дөрвөн удаа Гадаад хэргийн сайд нь Монгол Улсад айлчилж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )