Сэтгэлийн хямралын тухай 12 К-ПОП дуу

2020 оны 10 сарын 23

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчид маш их дарамт дор амьдардаг. Ажлын шахалтаас гадна цахим ертөнц дэх фэнүүдийн довтолгоо, муулсан сэтгэгдэл гээд сэтгэлээр унах зүйл бишгүй тохиолдоно. Тийм болохоор тэднээс өөр сэтгэлийн хямралыг сайн мэдэх хэн байх билээ.

B.A.P – Wake Me Up

Энэ дуу сэтгэл түгших, стресс, депрессийн тухай өгүүлж, энэ бүхнээс салах итгэл найдвар үргэлж байдгийг сонсогчдод хэлнэ.

San E – Counselor

San E сэтгэл зүйн хямралтай тэмцсэн хувийн туршлагаа дуулсан гэж хэлэхэд болно.

Dynamic Duo, Чен EXO – Nosedive

Dynamic Duo, Чен хоёр энэ дуугаараа депресстэй тэмцэж байгаа хүмүүсийг дэмжсэн.

2NE1 – Ugly

Бусад хүмүүсийн гадна төрхийг шүүмжлэх нь тухайн хүнд ямар их сэтгэлийн зовлон болдгийг тайлбарлаж, хүн болгон өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй гэдгийг дуулсан.

SUNMI – Borderline

Сонми өөрийнхөө сэтгэлийн эрүүл мэндийн талаар нуулгүй ярьж, ямар үнээр алдар хүндтэй болсон, олны өмнө ил тод амьдрахад ямар хэцүүг өгүүлнэ.

SEVENTEEN – Trauma

SEVENTEEN хип-хоп хамтлаг ганцаардал, өөртөө итгэлгүй байх, эрт дээр үйлдсэн явдлаасаа болж одоо болтол шүүмжлүүлэх ямар хэцүү байдгийг үглэжээ.

AMBER – Borders

Эмбер ямар ч саад бэрхшээл тулгарсан ч өөрийнхөөрөө байвал амжилтад хүрнэ гэж өөрийн гашуун туршлага дээр тулгуурлан, дуулсан байна.

Stray Kids – Mirror

Айдас, эргэлзээ. Энэ бүхэн чамд гай зовлон л авчирна.

JONGHYUN - Lonely

Бусдад төвөг учруулахаас сэргийлээд асуудал, зовлонгоо хуваалцаж чадахгүй, ганцаардах нь ямар хэцүүг дуулжээ.

LEE HI – Breathe

JONGHYUN-гийн бичсэн бас нэгэн сайхан дуу. Стресс, депресст орсон өөр шигээ хүмүүст яаж ийгээд туслах сан гэсэн сэдэвтэй.

Agust D – The Last

The Last бол сэтгэлийн хямрал гэж юу болох, түүнтэй яаж тэмцэх талаар бичсэн нээлттэй захидал.

Epik High, Sunwoo JungA – In Seoul

Стресст орж өнгөрүүлсэн нойргүй шөнүүд.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top