Ардчилсан нам УИХ-ын сонгуулиар дахин үнэмлэхүй ялагдал хүлээсний дараа дараагийн даргын асуудал хөндөгдөж эхэлсэн. Өмнөх дарга С.Эрдэнэ тамгаа Ц.Туваанд өгөөд бусдын анхаарлыг татахгүй явах замыг сонгосон бололтой таг чиг байна. Олон нийт ч энэ намын дотоод дахь хөдөлгөөнийг сонирхож байгаа юм алга. Угаасаа үнэмлэхүй мэдэлтэй төрийнхөө хоёрдугаар үед орсон эрх баригчид ч уйдаахгүй байгаа хойно. Гэхдээ өнөөдөр л АН уруудан доройтож байгаа болохоос 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө бол улс төрийн том, жижиг таван сонгуульд дараалан ялалт байгуулж “МАН-ыг газрын хөрснөөс арчина” гэж аархаж байсан улс төрийн хүчин шүү дээ. Тэгэхээр цаг хугацааны эргэлт дунд Монголын түүхийн тавцанд эргэж ирэх нь тодорхой. Тэгвэл тэр цагийг хэн хурдлуулж чадах вэ гэдэг асуулт гарч байна.
УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа АН-ынхан орон нутгийн сонгуулийн өмнө нам дотроо бужигнахгүй байх сонголт хийж байлаа. Намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан, нийслэлийн АН-ын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа нарын удирдлага дор дараагийн сонгуульдаа ханцуй шамласан даа. Орон нутгийн сонгуулиар энэ нам найман аймаг, нэг дүүрэгт олонх болсон. Энэ бол АН шиг том намын хувьд амжилт биш. Тиймээс эдгээр түр орлон гүйцэтгэгчид хариуцлага хүлээж таарна. Хамгийн энгийндээ эд нар жинхлэх талаар санаархах аргагүй болсон гэсэн үг.
Нөгөө талаас хойтон жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Түүнээс урьтаж энэ он дотроо багтаж АН шинэ удирдлагаа сонгож, жигдэрсэн байх учиртай. Нийтэд ил гараад, хэвлэлээр үг дайгаад байхгүй байгаа болохоос биш дотооддоо багагүй л дуулиантай байгаа бололтой юм. Нэг хэсэг “Лу.Болд болох юм гэнэ” гэж шуугилаа. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нарын нэр гараад байв. Харин сүүлийн өдрүүдэд тус намын дотоодод яригдаж байгаагаар бол эдгээр нэр дэвшигчдээс илүү “Нэг ардчилал”-ын хэмээх Лу.Гантөмөр илүү магадлалтай байгаа гэнэ. Л.Болдын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж, сонгуулийн дараа уугуул намдаа байраа ашиглуулж байгаа нь олны анхаарлыг татсан байж магадгүй. Гэвч яг намын дарга болох дээрээ тулах юм бол ШИНЭН-ыг байгуулалцаж УИХ-ын сонгуулиар АН-д төвөг болсон нь сөхөгдөж таарна. О.Амартүвшингийн тухайд залуу, сайн менежер боловч намд байгуулсан гавьяа бараг үгүй. Товчхондоо, хүлээн зөвшөөрөгдөх тал дээр асуудал үүснэ. Муу яваа ч гэсэн АН бол гурван цагийн залгаас ярих хэмжээний том улс төрийн хүчин мөн гэдэг өнцгөөс харвал шүү дээ.
Иймээс Л.Гантөмөр гэдэг хувилбар нь илүү дөхөм сонсогдоод байгаа юм. Саяхан намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгийг ч авч байгаа бололтой. Ер нь ирэх жилийн сонгуулиа, цаашилбал намынхаа эрх ашгийг, бүр алсдаа улс орноо бодвол АН нэгдэж нягтрах учиртай. Энэ асуудал ирэх жил АН-ыг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвших дээр хамгийн өндөр магадлалтай Ерөнхийлөгч Х.Баттулгад ч хамаатай. Хэрвээ сонгуульд амжилттай оролцоё гэвэл Ц.Элбэгдоржоосоо эхлээд бүх хүнтэй эвлэлдэх л болно. Тэр дунд гүүр болгож дундын хувилбараар Л.Гантөмөрийг сонгож болох талаар АН-ын эх сурвалж хэлж байна. АН-ын хувьд МАН-аас ялгаатай нь анхнаасаа таван намын нэгдэл юм. Тийм болохоор нам дотроо фракцууд нь их нөлөөтэй. МАН хүчирхэг лидер дагаж нэгддэг бол АН фракцуудын эв зүйг зохицуулж чаддаг менежертэй байж урагшилдаг. Үүнийг хамгийн тод харуулсан он жилүүд бол Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын үе юм. Энэ өнцгөөс харвал Л.Гантөмөр боломжтой л хувилбар харагдаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 38 )
АНыг энэ баас яаж удирдах юм. баас баас баас баас
Зөв Гантөмөрийг дэмжиж байна. Хэрүүл хийгээд гараас нь юм гардаггүй өс өвөртлөөд явж байгаа гаруудын хажууд цэвэр ажлаа бодоод хийгээд аваад явчих зангарагтай чадвартай хүн байх шүү.
turulh namaa mungeer ariljdag Lu.Bold,Batzandan metin popuud zailaa!Huuk deerh 2 popuudad hangalttai munge ugsen ni medeej.ingehed pop Lu.Bold chi heni tuslamjtaigaar mungetei bolsnoo ergeed sana!pop batzandan 2008 oni songuuli daraa deelee numreh geed AN-n tuhain uyein lideruuded yaj doligonoj bsn-aa sanadag bolov uu....
Зүгээр л шал худлаа гар байна лэ хөөрхий. Боловсролын сайд байхдаа самараад хаясан биз дэ.
МАН- нхан Лу-г сонсоод шээс нь савирдаг.Энэ хүн АН-г удирдах хэрэгтэй цаг үе.Нам гэхгүй эх орноо багтааж бодох толгой...
2016-2020 оны хооронд боловсролын салбарт МАН 4 сайд сольсон дээрдсэн шүү. Гантөмөрийн үёд тогтвортой урд хугацааны төлөвлөгөөтэй болсон. Хорон арилсан хүн нам удирдаж болно гэж бодож байна дэмжинэ.
Батзандан г таьвал гоё харагдана шүү. Дайчин зоригтой жудагтай овоо эр дээ. Ардчилсан нам хөөдөг нь буруу болсийм даа
Ардчилалын буянаар өнөөдөр монгол хүн өөрийн өмчтэй унадаг машинтай амьдрах орон сууцтай,унаад явдаг морьтой,хариулаад маллах өөрийн мал сүрэгтэй ,идшиндээ дураараа гаргаж идэх бололцоотой,үг хэлэх эрхттэй,гадаад дотоодод аялан зугаалах эрх чөлөөтэй болсон шүү. Иймд ардчилал бол муу муухай бүхнийгээ чихэж байдаг хогийн сав бишээ
Хатуухан хэлэхэд хэт их хувийн эрх ашгаас болж энэ намыг бараг булшилсан.Маш зөв бодлоготой реформ хийхгүй бол ойрын 2 сонгуульд ийм л үр дүнтэй байх болно.Өндөр албан тушаалд сууж ямар нэг асуудалд холбогдсон олон түмэнд ер нь хэрэггүй гэсэн мсж авсан хүмүүс энэ намд гай болно уу гэхээс нэмэр болохгүй учир ялангуяа удирдах лидер түвшинд байх хэрэггүй.Тэд энэ намыг мандуулна гэж байхгүйг ард түмний дийлэнх үнэлгээгээ сүүлийн 2 сонгуульд өгөөд байна.
Аргачлалын гайгаар 30 жилийн дараа эх орон ямар болов одоо ман ан мананг сонгоод монгол хөгжихгүй байх
Нохойн бааснуудад хэн ч бсан яадаг юм бэ. Ардчилсан нам сөнө
ТВ сэтгүүлчтэй явалддаг нөгөө яагаав шаль гэсэн хүүхэн байдаг даа нөгөөх нь бахархаад ярьж өгдөг гэсэн шдэ
Arai aytaihan awaad yawah ni ene l baih
Гантөмөр бол зарчим ярина. Хэрэгтэй л хүн.
Lu. Gantumur bolvol Bolovsroliin salbariig samarsan shig AN-g samraad uguh yum baina l daa. Tsunh barigch, bugs doloogch Lu. Gantumur bol lider baihad hezee ch tohirohgui, harin dalbaan dor chimeegui yavj baigaad yum hurtdeg hobbytoi hun shuu dee. AN-g dotroos ni samardag nutgiin ah Nyamkagiin gar hul shuu dee unendee
үнэн хэлжэ адгийн мүүнчин
Энэ балай боловсролыг хөмрөөд буусан хог новш.
Энэ балай боловсролыг хөмрөөд буусан хог новш.
АН сүйрэлрүүгээ яваад байна даа
Odoo oroitloo. 2 sariin daraa on garlaa. Tegeed 4 saral bna. Negnee demjeed utagshlah heretei bna. Mongoliin Ardchilsan Holboo gartaa avah heregtei dee. Hurdan shiideechee...
Гантөмөр дарга болоосой.өөр манай намд сонголт алга
энэ хэрэггүй дээ
Olon niit iimerhuu songolt husej baigaa baih AN-nhan uursduu l medejdee\nAli 2016 ond Erdeniin orond bsan bol odoogiin uls tur arai uur baih bsan
Хогоор яадын
Лу.Гантөмөр 2024 онд намаа удирдсан нь дээр энэ удаа өнжвөл өөрт нь аштай ба АН-д ч бас \nХолыг хар..
Болдог бол Алтанхуяг дарга эргээд намдаа элсээд намын дарга болбол намаа хөл дээр нь босгоод, цаашдаа залуучууд аваад явсан нь дээрээ. Лу.Гантөмөр лидер биш.
Эв нэгдлийг эрхэмлэх хүн дээ.\n
Лу.Гантөмөр л ахмад дунд залуу 3 үеээ холбож хүлээн зөвшөөрөгдөж урт хугацаандаа намаа босгоно доо. Түүнд судалгаа төлөвлөгөө хүч байгаа. Хамгийн зөв хувилбар яах аргагүй Лу.Гантөмөр. АН зөв сонголтоо хийх хувь дутахгүй л бол одоо Лу.Гантөмрийн цаг ирсээн.
Нам доторх шударга бустай тэмцэж чадах хүн ,түүнийгээ харуулж байж л өгсөж өснө дөө.
Увсынхан Ардчилсан намаас минь зайлж өгөөсэй билээ. Ардчилсан намынхан маань муу ёрын увсчуудаас сөнөлөө дөө сөнөлөө
гантөмөр юу чадах юм дөрвөд хүн ер нь дэмий юмаа их олон зүйл дээр харагдаж байна даа зөв сайхан болгоё гэж байгаа бол их олон талаас бод сайн сайхан бүхнийг хүсье
АН ыхан тэгээд Элбэгдоржоороо заалгаад байвал хол явахгуй дээ
ийм хүн болбол ан нам болж зам нь шуударах нь . Залуусаа гаргавал л 4 жилийн дараа боломж гарч магад луйварчид тэднийг чимээгүй харж нүдэн балай явагсадаасаа салахгүй бол мааниа уншуулна хөөрхий хөөрхий
Увсын шуналын туламнууд хэрэггүй дээ миний бодлоор Я.Санжмятав л зүгээр санагдаад байгаа юм. Элдэв мөнгө төгрөг асуудалд холбогддоггүй удирдан зохион байгуулах чадвар сайтай хүн дээ
Эр эм нь ялгагдахгүй энэ балайгаар яах юм бэ
боловсролтой ухаалаг хүн хэрэгтэй тул ГАнтөмөр байх нь зөв дөө АН-хан олон зүйл ярьж балайрхагүй имй хүнээ дэмжих хэрэгтэй дээ
ЛУ ГАНТӨМӨР ӨӨДГҮЙ ХҮН ШААР. АДГИЙН МҮҮНЧИН ПЯХЛУУ
Лууг дэмжиж бна. Ёстой АН г хөл дээр нь босгох лидeр дээ.