ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ

2020 оны 11 сарын 23

ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 23, Сумъяа гараг. Билгийн тооллын 9, Чөдөр одтой, цагаан морь өдөр, Өдрийн наран 08:10 цагт мандаж, 17:07 цагт жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мух(202.179.25.144) 2020 оны 11 сарын 23

Мухар сүсгийн алдаануудаа наадхаа боль залуусыг хордуулж өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийж байна. Ж нь Дамдинням гишүүн, Сумъяабазөр хотын дарга 2 ыг хардаа .

0  |  0
Top