Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

2020 оны 11 сарын 28

ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 28, Санчир гараг. Билгийн тооллын давхарласан13, Гоё хүүхэн одтой, хөхөгчин гахай өдөр, Өдрийн наран 08:17 цагт мандаж, 17:03 цагт жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүлштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэмжээх, уул овоо тахиад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top