ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2020 оны 11 сарын 29

ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 29, Адъяа гараг. Билгийн тооллын 14, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан хулгана өдөр, Өдрийн наран 08:18 цагт мандаж, 17:03 цагт жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top