Трамп Байденд хурдан эдгэрэхийг ерөөв

2020 оны 11 сарын 30

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байденд хөл нь хурдан эдгэрэхийг ерөөжээ.

Тэрбээр “Twitter” хуудсаараа дамжуулан Байденд хандсан үгээ бичсэн байна.

Жо Байденд хийсэн томографын шинжилгээгээр хөлийнх нь ясанд бага зэргийн хугарал илэрсэн билээ.

АНУ коронавирусний халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа юм. Тус улсад ирэх долоо хоногуудад халдвар эрс нэмэгдэх төлөвтэй байгаа талаар АНУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтэн Энтони Фаучи мэдэгджээ.

Талархлын баярын үеэр тус улсад хөл хөдөлгөөн ихтэй болох учир эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд энэ удаагийн талархлын баярыг гэртээ өнгөрүүлэхийг уриалсан байна. Гэвч АНУ-ын нисэх буудлуудын ачаалал гуравдугаар сараас хойш хамгийн ихээр нэмэгджээ.

АНУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтэн Энтони Фаучи “Талархлын баярын дараа халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх нь тодорхой байна. Энэ үеэр зорчсон хүмүүс өөрийгөө тодорхой хугацаагаар тусгаарлах хэрэгтэй” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top