64 нас хүрч байгаа Туркменистаны Ерөнхийлөгчийн “супер” авьяасууд

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Өнөөдөр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Мяликгулыевич Бердымухамедов 64 нас хүрч байна. Тэр маш олон “авьяастай”.  Зохиолч, мэргэн буудагч, тамирчин гээд л. Хэвлэл мэдээлэл нэг “гавьяаг” нь бичиж дуусаагүй байтал дараагийн авьяас нь илрээд гараад ирдэг хүн. Гурбангулы Мяликгулыевич Бердымухамедов 2007 оноос хойш Туркменистан улсыг захирч байна.

Шүдний эмч

Гурбангулы Бердымухамедов 1979 онд Туркменистаны Анагаахын их сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгссөн. 1990-өөд онд Анагаахын их сургуулийн декан, Шүдний эмнэлгийн захирлаар ажиллаж байсан. 1997 онд Эрүүл мэндийн сайд болжээ.

Дуучин

Рэп дуулах дуртай. Ровач морины тухай үглэсэн хэсэг нь алдартай.

Ер нь бол нийт 10 дуутай уран бүтээлч.

Disc jockey

Бердымухамедов яаж хүмүүсийг хөгжөөж байгааг хар л даа.

Зохиолч

Одоогийн байдлаар Ерөнхийлөгч 53 ном бичээд байгаа. Завгүй хүн гэхэд маш их бүтээл гаргасан нь харагдана. Тэр маш олон сэдвээр бичдэг. Улс төр, шинжлэх ухааны онолоос эхлээд морь, нохойны тухай ч туурвисан бүтээлтэй. Цайг яаж уухаас эхлээд хөгжмийн талаар ч хүүрнэжээ. Гарсан ном болгоныг ард түмэн худалдан авдаг тул бүгд бестселлер болно.

Уралдааны машины нисгэгч, инженер

Туркменистаны мэргэжлийн тамирчдын уралдаанд түрүүлсэн гэж байгаа. Маш эрсдэлтэй давхидаг. Уралдаад зогсохгүй машин зохион бүтээж, жийп машины зургийг гаргаж, амжилттай туршсан.

Мэргэн бууч

Гурбангулы Бердымухамедов1973 онд буудлагын спортоор улсын аварга болж байсан. Одоо ч байн байн буудах авьяасаа ард түмэндээ харуулдаг. Саяхан полигон дээр очоод гар буугаар бүх байг унагааж, пулеметоор шүршсэн. Сүүлдээ дугуй унаж явахдаа буудаж, байг онож үзүүлсэн.

Тамирчин

Хүндийг өргөлтийн ДАШТ-ий нээлтэд зориулан, түүнд алтан штанг бэлэглэхэд тэр дор нь өргөж, мастер класс үзүүлж байв.

Дугуйтай сагсан бөмбөг хэрхэн тоглохыг ч харуулсан.

Уяач

Бердымухамедов туркмен морины тухай ном зохиож, шүлэг бичсэн. 2013 онд уясан морио өөрөө унаж уралдаад түрүүлсэн. Уг нь замдаа унасан ч тэр албан ёсоор түрүүлсэн байсан билээ.

Цэцэрлэгч

Гурбангулы Бердымухамедов эгэл хүн биш нь мод тарьснаас нь бас харагдсан. Тэр хүлэг морь хөлөглөн давхиж ирээд 30 мод тэр дор нь тарьчхаад давхин одсон билээ.

Гурбангулы Мяликгулыевичийн дараагийн супер авьяас юу байх бол гэдгийг туркменчууд хүлээн суугаа нь лавтай.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(107.77.202.177) 2021 оны 06 сарын 30

Mal

0  |  0
Ааааа(202.21.108.23) 2021 оны 07 сарын 02

Манай Хүкийг гүйцэхгүй л юм байна.

1  |  0
j.rc19e041(103.111.68.3) 2021 оны 07 сарын 02

манай Хүүкийн өрсөлдөгч биздээ аан

2  |  0
Догий(64.119.27.214) 2021 оны 07 сарын 02

манай Хүүк энийг бүх талаар дуурайж бнаа хаха. Хажуу дахь мангарууд нь буруу харж инээгээд өөр лүү нь харж алгаа нижигнэтэл ташаад л. Тун удахгүй энэ балайг гүйцэнэ шүү

2  |  0
Сэм(202.21.108.35) 2020 оны 12 сарын 10

Сауд, Кувейтийн удирдагчдын хажууд хүүхэд шд. Тэд нар чинь бол жинхэнэ утгаар нь хашраадаг дөө. За нутгийн өвгөд бол дундад зуунаараа бүх асуудлыг шийдэж байгаа. Исламын шашинт улс дотроо Туркмен, Туркмений ерөнхийлөгчийн энэ үйлдэл дундаж даа л орно.

0  |  1
(64.119.22.104) 2020 оны 12 сарын 02

manai Beegiigiin tursun duu ni bn

0  |  0
хх(103.26.195.46) 2020 оны 12 сарын 03

дуу бол давгүй зохиосон байна шүү аялгуу нь хаха дуулах нь эвлэгхэн л дуулж байна

1  |  0
(51.89.116.171) 2020 оны 12 сарын 02

Turkmenii chadarbal yum bishuu,unaj bandanguutaa uhej muhej jujig shaaj maaj

0  |  0
(51.89.116.171) 2020 оны 12 сарын 02

BAAS L BNSHD

0  |  0
Зочин(202.179.24.83) 2020 оны 12 сарын 02

Туркмений Ким юм биш үү

0  |  0
Зочин(202.126.90.65) 2020 оны 12 сарын 02

Тэнэг ард түмэн бол ийм сод хүнийг атаа жөтөөгөөр алж устгадаг

0  |  0
Зочин(202.126.90.65) 2021 оны 07 сарын 02

Үнэхээр агуу мундаг эр хүн юм. Эрүүл ухаантай ард түмэн ийм сод хүмүүсээ хүндэлж бишэрдэг Чингэс хааны түүх бол бас үүний жишээ билээ

0  |  1
Эрдэнэ(59.153.115.70) 2020 оны 12 сарын 02

урлаг соёлын пялдагууд шавж өгнө шүү дээ яг монголын хэд шиг баян мангөтэй эрх мэдэлтэнд

0  |  0
Эрдэнэ(59.153.115.70) 2020 оны 12 сарын 02

жонхуу хүүк 2 ын мөрөөдөл энэ янзаараа удвал бараг биелэх юм шиг байна

0  |  0
zochih(66.181.177.254) 2020 оны 12 сарын 02

manai huuktei ih adilhan bna

0  |  0
Badarch taxar(66.181.180.121) 2020 оны 12 сарын 02

Soliorchihsan hvn bna gehdee medsen ch helj boldoggvi yum

0  |  0
галзуу(192.82.72.194) 2020 оны 12 сарын 02

БУСДЫГАА ГУТААСАН ЭНЭ ЗОЛИГЫГ ТУЛГААР ХЭМХ ШИДҮҮЛЖ, ХҮҮКЭЭР ШАНААДУУЛЖ УНГАМААР нөхөр байна.

0  |  0
хүк(192.82.72.194) 2020 оны 12 сарын 02

МАНАЙ ХОШИН ШОГИЙХОН Ч ЁСТОЙ ЮУ БИШ ЮМ БАЙНА.

0  |  0
хүк(192.82.72.194) 2020 оны 12 сарын 02

УЯАЧ УРАЛДААНЧ БОЛСОН НЬ ИХ ТААЛАГДЛАА. УНААД ҮХЧИХСЭН БАЙХАД НЬ Ч БАЯРЛАЖ ЧАДДАГ,\nБҮГДЭЭРЭЭ ГЭГЭЭРЭЛД ХҮРСЭН САЙХАН АДР ТҮМЭН БАЙНА. \n\n\n\n

0  |  0
zzzzz(122.201.24.154) 2020 оны 12 сарын 02

MUN CH DUWCHIN UNZAD

0  |  0
Top