ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 03, Бархасвадь гараг. Билгийн тооллын 18, Өглөгт охин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 08:23 цагт мандаж, 17:01 цагт жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдвэ үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх хагалгаа хийлгэх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг хийх, бясалгал хийх, доодсыг асран өглөг хандив өгөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малын гарлагатай.
Сэтгэгдэл ( 0 )