Трампын өмгөөлөгч коронавирусээр өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 07

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувийн өмгөөлөгч Рудольф Жулиани коронавирусний халдвараар өвчилжээ. Зав чөлөөгүй ажилладаг түүнийг өвчилсөн талаар Трамп Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Тэрбээр өмгөөлөгчдөө хурдан эдгэрэхийг ерөөгөөд удахгүй ажлаа үргэлжлүүлнэ гэжээ.

Трампын өмгөөлөгч Рудольф Жулианид арваннэгдүгээр сарын 21-нд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарч байсан билээ.

Top