ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 10, Бархасвадь гараг. Билгийн тооллын 25, Тэргүүн дагуул одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 08:31 цагт мандаж, 16:59 цагт жаргана.
Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй сайн.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэн улцайна.
Сэтгэгдэл ( 0 )