ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2020 оны 12 сарын 21

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 21, Сумъяа гараг. Билгийн тооллын 7, Шувуун хушуут одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 08:39 цагт мандаж, 17:02 цагт жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. 

Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд  муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top