Онлайнаар дэлгүүр хэсээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан аваарай

2020 оны 12 сарын 21

Хуучин оноо үдэж, шинэ онтой золгох мөнгөн өвлийн оргил мөч шинэ жилийн баяр айсуй. Эрхэм харилцагч та бүхэн онц байдал зарлаад буй энэ цаг үед худалдаа үйлчилгээний төв, супермаркет зэрэг олон хүн цугласан газраар явахаас зайлсхийж, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйгээр гэрээсээ бүх төрлийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ онлайнаар захиалан аваад урамшуулалд хамрагдаарай.

Урамшууллын хүрээнд харилцагч та бүхэн ХААН Банкны бүх төрлийн кредит картаа ашиглан 2020.12.21-2021.01.21-ний өдрийг дуустал онлайн худалдан авалт хийснээр үнийн дүнгийн 10%-ийг буцаан авах боломжтой юм.

Харилцагч та “Shoppy”, “Номин”, “PC Mall” тэргүүт ХААН Банктай хамтран ажилладаг дотоодын томоохон худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас онлайнаар худалдан авалт хийснээр  урамшуулалд хамрагдах эрхтэй*. Мөн хүссэн киногоо сонгон үзэх боломж олгодог “Netflix”, дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани “Amazon”-оор үйлчлүүлээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан авах боломжтой гэдгээрээ онцлог юм.

2020.12.21-2021.01.21-ний хооронд кредит картаар хийсэн онлайн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-ийн буцаан олголт 2021.01.28-ны өдрийн дотор ХААН Банкны дансанд тань автоматаар шилжин орох бөгөөд урамшуулал нь тухайн худалдан авалтын үнийн дүнгээс хамааран 5,000-500,000 хүртэлх төгрөг байна**.

Харилцагч та дотоодын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийхдээ ХААН Банкны АТМ-аас И-ПИН кодоо аваарай. ЭНД дарж И-ПИН код авах заавартай танилцана уу.

Урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ХААН Банкны вэбсайт, сошиал сувгууд болон Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд хандаарай.

*Та дотоодын вэбсайтуудаас худалдан авалт хийхдээ төлбөр төлөх банкаар ХААН Банкийг сонгож төлснөөр буцаан олголт авах боломжтой. Интернэт банк, мобайл банк, qpay үйлчилгээг ашиглан төлсөн худалдан авалтад тус урамшуулал үйлчлэхгүйг анхаараарай.

**Нэг харилцагчийн буцаан олголтын дээд хэмжээ: 500,000₮

Top