ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАР ХУЛГАНА САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22, Ангараг гараг. Билгийн тооллын 8, Могой хүлэгч одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 08:40 цагт мандаж, 17:02 цагт жаргана.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Өвлийн туйл, хүйтний ес эхлэх улирал 01 цаг 14 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.
Сэтгэгдэл ( 0 )