ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

2020 оны 12 сарын 24

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАР ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 24, Бархасвадь гараг. Билгийн тооллын 10, Шийдэм одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:40 цагт мандаж, 17:03 цагт жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top